КPOP

Уйлмаар санагдах үедээ үзэхэд тохиромжтой гунигтай Netflix-ийн Солонгос драманууд

Заримдаа, бүх сэтгэл хөдлөлөө гаргахын тулд бид бүгдээрээ сайн уйлах хэрэгтэй болдог. Уйлмаар санагдах үед үзэхэд тохиромжтой Нетфликсийн 5н Солонгос драмыг танилцуулж байна.

1. Move to Heaven

Урьд нь я.л эдэлж байсан Чо Санг Гу (И Же Хун) өөрийн зээ дүү Хан Гэ Ру (Тан Жун Санг) -тай дахин нэгджээ. Хоёулаа нас барсан хүмүүсийн эд зүйл цэвэрлэх компанийг хамт ажиллуулдаг. Санг Гу, Гэу Ру нас барсан хүний эд зүйлээр дамжуулан талийгаачийн амьдралыг харах болно. Ихэнх хүмүүс энэ драма таныг нэг минутын турш инээлгэж дараа нь уйлуулж чадах тул үзэж байхдаа бүх мэдрэмжийг мэдрэхэд бэлэн байгаарай гэж зөвлөдөг юм.

2. Mr.Sunshine

Энэхүү драма нь Жусоны эрин үед боолчлолд төрсөн Евгений Чой (Lee Byung Hun) -ийн тухай өгүүлдэг. Тэрээр АНУ руу зугтаж ц.эр.гийн офицер болсон боловч Жусон руу буцаж ирдэг. Тэнд байхдаа тэрээр язгууртны охинд дурлаж, тэдний нийгмийн янз бүрийн байдал нь тэдний харилцааг улам хүндрүүлдэг. Евгений Чой бас Жусоныг колоничлогдохоос урьдчилан сэргийлэхэд туслахыг хичээдэг юм.

3. Навиллера

Навиллера балет сурах насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн 70 настай тэтгэвэр авагч Шим Деок Чулын (Park In Hwan) түүхийг өгүүлдэг. Lee Chae Rok (Song Kang) түүний багш болсон бөгөөд Чае Рок Деок Чулд хэрхэн бүжиглэхийг зааж сургаснаар тэд хүчтэй холбоо тогтоодог. Энэхүү К драма нь сэтгэлд хоногшсон агшнуудаар дүүрэн боловч хөгшрөлтийн үйл явцыг гайхалтай бодитоор дүрсэлсэн бөгөөд энэ нь таны нулимсыг унагаж магадгүй юм.

4. Hi, Bye Mama!

Энэхүү драма нь харамсалтай ослоор нас барсан, сүүлийн 5 жилийн турш хий үзэгдэл болсон эмэгтэй Ча Ю Ри (Ким Тэ Хи) -ийн тухай юм. Хэрэв тэр 49 хоногийн дараа нөхрийнхөө эхнэр, охины ээж болж чадвал дахин амьдрах боломжийг түүнд олгожээ. Гэвч асуудал нь юу вэ гэхээр нөхөр нь аль хэдийн өөр хүнтэй гэрлэсэн байдаг. Ю Ри хойд нас руу шилжих үү эсвэл хүн хэвээрээ үлдэх үү гэж тэмцэж байгааг харахад нулимс дуслах нь дамжиггүй.

5. My Mister

И Жи Ан (IU) нь архитектурын компанид түр зуурын ажил хийдэг, зээлээ буцааж төлөх гэж зовж, өндөр настай эмээгээ асарч байгаа маш ядуу эмэгтэй юм. Дүрүүдийн тэмцэл, бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг харж байхад та бүрхэг нүдтэй болох нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
1
+1
1
+1
1
+1
0
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!