КPOP

4р үеийн шилдэг хамтлагууд

2021 онд дөрөв дэх үеийн хамттлагуудын өсч буй амжилт нь чарт болон мэдээнд давамгайлж байх шиг байна. Саяхан Hanteo Chart нь сүүлийн дөрвөн жилд дэбютээ хийсэн хамгийн амжилттай хамтлагууд болон тэдний амжилтыг харуулсан тайланг нийтэлжээ. Үүнд дижитал цацалтын оноо, Global Authentication зэрэглэл (дэлхийн худалдан авалт), нийгмийн сүлжээний өсөлт зэрэг багтана. Та бүхэндээ 4р үеийг өнгөлж байгаа хамтлагуудыг танилцуулж байна.

1. ITZY

2019 онд дэбютээ хийснээс хойш ITZY нь K-Pop ертөнцийг шуугиулсан юм. Дөрөв дэх мини альбом болох Guess Who гарсны дараа хамтлаг амжилтанд хүрсэн билээ. Үүнд дижитал оноо 453223.89, инстаграм дагагчдын тоо 2.72 саяар нэмэгдсэн нь дөрөв дэх үеийн хамтлагуудын хоёрдугаарт бичигджээ.

2. aespa

Aespa дэбютээ хийсний дараа тэднийг “Monster Rookies” хоч авсан юм. 2021 онд тус хамтлаг нь YouTube-ийн рекордыг эвдсэн амжилтынхаа хажуугаар дөрөв дэх үеийн охидын хамтлагуудын дижитал цацалтын хамгийн өндөр оноог авч өөрсдийн ноёрхлоо харуулсан юм. Олон нийтийн сүлжээнд тэдний дагалдагчид нэмэгдэж байгаа нь тэдний нэр хүнд өсч байгааг харуулж байна.

3. TXT

TXT нь 2021 онд асар их амжилтанд хүрч дэлхийн хэмжээнд фенүүдийн анхаарлыг татсан. Тус хамтлаг цомгийнхоо 722,000 гаруй хувийг борлуулж, дэлхийн жагсаалтад эхний аравт багтжээ. Үүнтэй зэрэгцэн тэдний олон нийтийн сүлжээнд эзлэх байр суурь нэмэгдэж, тэд 2.72 гаруй Twitter дагагчтай болжээ.

4. Stray Kids

Олон шүтэн бишрэгчид нь Stray Kids-ийг 2018 онд албан ёсоор дэбютээ хийсний дараа дөрөв дэх үеийн удирдагчид гэж үздэг. Энэхүү тайланд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хамгийн их өсөлтийг үзүүлж, дэлхийн хэмжээнд танигдах зэрэглэлээрээ гадаадад нэр хүндтэй гэдгээ нотлохоос эхлээд хамтлагийн амжилтыг харуулсан болно.

5. Treasure

Хэдийгээр хамтлаг нь дебютээ 2020 онд хийсэн боловч Hanteo чартуудад маш их амжилтанд хүрсэн. Тус хамтлаг нь YouTube-ийн дагагчдийн тоог 1.68 саяар өсгөсөн тул сошиал медиа хамгийн их өсөлттэй дөрөв дэх үеийн шилдэг гурван хамтлагт багтжээ.

6. STAYC

STAYC бол охидын хамтлагуудын хамгийн доогуур үнэлгээтэй хамтлагуудын нэг юм. Тус хамтлаг нь 518310.86 оноогоор дөрөв дэх үеийн эмэгтэй шүтээнүүдийн дижитал онооны хоёр дахь хамгийн өндөр оноог авсан байна.

7. ENHYPEN

ENHYPEN нь дөнгөж 2020 онд дебютээ хийсэн хэдий ч Солонгост төдийгүй олон улсад амжилтанд хүрсэн. Нийт 488,000 гаруй цомгийн борлуулалттай бөгөөд цомгийн борлуулалтаар 9-р байранд жагсаж байгаа тус хамтлаг 2021 онд олон нийтийн сүлжээнд хүч чадлаа нотолж чаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!