СОЁЛ УРЛАГ

Нитизенчүүдийн сонгосон Олимпийн царайлаг эрэгтэй тамирчид

Бүтэн нэг жилээр хойшилсноос хойш Токио-2020 Олимпийн наадам амжилттай явагдаж байна. Олимп хичнээн сонирхолтой байсан ч Солонгосын нетизенчүүд саяхан Олимпийн хамгийн дур булаам эрэгтэй тамирчдын жагсаалтыг гаргажээ. Тиймээс K-netz-ийн сонгосон Өмнөд Солонгосын хамгийн царайлаг эрэгтэй олимпын шилдэг 4 тамирчинг танилцуулж байна.

1. Lee Dae Hoon (таеквондо)


Эхлээд таеквондогийн тамирчин Lee Dae Hoon байна. 1992 оных бөгөөд өмнөх хоёр Олимпийн наадамд оролцож, ур чадвар, чансаагаараа гайхширсан. 2016 оны зуны олимпод хүрэл, 2012 оны зуны олимпод мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

29 настай (Америк нас) таеквондогийн чадвараараа төдийгүй гадна төрхөөрөө гайхагдаад байна.

2. Jeong Seung Won (Хөл бөмбөг)

Хөл бөмбөгчин маань Тэгу клубт хагас хамгаалагчаар тоглодог бөгөөд дебют тоглолтоо 4 жилийн өмнө 2017 онд л хийжээ. Жон Сын Вон одоогоор Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн багт Олимпийн наадамд оролцож байгаа бөгөөд одоогоор 1 хожиж 1 хожигдсон гэсэн амжилтыг эзэмшиж байна. Тэд 7-р сарын 28-ны Лхагва гарагт Гондурастай тоглоно.

Түүнийг Өмнөд Солонгосыг төлөөлөн үргэлжлүүлэн ажиллаж байх үеэр түүний царайлаг визуал дүрсийг солонгосын нэтизэнүүд маш хурдан анзаарч, түүнийг хөлбөмбөгчдийн “шүтээн” хэмээн нэрлэжээ.

3. Ким Жун Хо (Туялзуур сэлэм)

3 дугаарт халуухан орж ирэх Олимпийн тамирчин бол туялзуур сэлэмчин Ким Жун Хо юм. Ким Жун Хо өмнө нь 2019 оны туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, багийн сэлэмний туялзуур сэлэмний алтан медалийг авч байжээ.

Олимпийн туялзуур сэлэмний талаар төдийлөн сайн мэддэггүй байж болох ч нэг зүйлийг баттай хэлэх зүйл бол нетизенүүд түүний гоёмсог дүр төрхөд дурлаад байгаа юм.

4. Lee Jung Hoo (бейсбол)

Хамгийн сүүлд бейсболын тоглогч Lee Jung Hoo юм. Түүний аав нь бас мэргэжлийн бейсболчин байсан тул ааваасаа өвлөсөн нь гарцаагүй. Бейсболчин маань 7-р сарын 29-ний Пүрэв гарагт Израилийн эсрэг анхны олимпийн тоглолтоо хийх юм.

Дээрх бүх тамирчид, тоглогчдын нэгэн адил Lee Jung Hoo-г царайлаг төрхөөр нь магтаж байна. Олон интернет хэрэглэгчид түүний дүр төрхийг жүжигчний дүр төрхтэй харьцуулж байгаа ч түүний нүдний инээмсэглэл нь үндэстний зүрх сэтгэлийг үнэхээр хулгайлсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!