КPOP

2021 онд Youtube-ээс хамгийн их мөнгө олсон К Поп сувагнууд

Forbes Korea сэтгүүлээс 2021 оны Korea Power YouTuber-Celebrity-ийн чансааг гаргажээ. Энэхүү жагсаалтанд багтсан 20н сувгаас ихэнх нь К Поп уран бүтээлчид байсан бөгөөд 11-15р байранд Red Velvet, Loonatheworld, Chanel NCT DIALY, AKMU, NCT зэрэг сувгууд бичигджээ. Харин энэ дундаас хамгийн их ашиг олсон К Поп сувгуудыг танилцуулж байна.

10. TOMORROW x TOGETHER OFFICIAL

TxT хамтлагийн энэхүүү суваг нийт 7.53 сая гаруй дагагчтай бөгөөд нийт 752 бичлэг оруулж 465.2 сая үзэлт цуглуулсан байна. Форбес сэтгүүлийн мэдээлснээр тэд нэг жилийн хугацаанд 981,000 доллар олжээ.

9. aespa

Тус хамтлаг нийт 2.34 сая дагагчтай бөгөөд ердөө 60хан бичлэгнээс 281.1 сая үзэлт цуглуулж чаджээ. Энэхүү үзүүлэлт нь тэднийг нэг жилийн дотор 1.24 сая доллараар шагнаж буй.

8. IU Official

6.69 дагагчидтай бөгөөд IU маань 125 бичлэгнээс 950.8 сая үзэлт авж чаджээ. Ингэснээр тэрээр 1.34 сая доллар авж буй.

7. EXO

Энэхүү хамтлаг маань ойролцоогоор 8.3 сая дагагчидтай аж. Энэхүү фенүүд нь тэднийг 1.45 сая доллараар шагнадаг юм.

6. Mamamoo

Манай охид маань 6 сая гаруй дагагчидтай бөгөөд 1 жилийн хугацаанд 1.45 сая доллар олж чадсан.

5. Bambam

GOT7 хамтлагийн гишүүн Bambam маань YT дээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд 1.45 сая доллар олж чаджээ.

4. SEVENTEEN

880н бичлэгнээсээ тэд 2 тэрбум гаруй үзэлт авж чадсан бөгөөд энэхүү үзүүлэлт нь тэднийг 1.65 сая доллар олоход хүргэсэн байна.

3. NCT Dream

NCT Dream өнгөрсөн 1 жилийн хугацаанд 1.81 сая доллар YT-ээс олжээ.

2. BLACKPINK

64.5 сая дагагчаасаа нийт 64.5 тэрбум үзэлтийн хандалт авсан бөгөөд нийт 11.6 сая доллар олж чаджээ.

1. BANGTANTV

Энэхүү алдарт суваг маань өнгөрсөн 1 жилийн хугацаанд 16.4 сая доллар олж чаджээ. Монгол мөнгөөр бол 39 тэрбум орчим төгрөг юм уу даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
3
+1
0
+1
0
+1
5
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!