КPOP

JYP entertainment-ийн шинэ хөвгүүдийн хамтлаг

PSY-ийн PNATION болон JYP entertainment өөрсдийн шинэ хөвгүүдийн хамтлагийн гишүүдийг LOUD шоуны үр дүнд сонголоо. JYP-ийн хувьд 5н гишүүнтэй байхаар шинэ гишүүдийг сонгосон байна. Эдгээр царайлаг шинэ хайруудтайгаа танилцацгаая.

5. Yoon Min

Нийт 32719 хүний санал цуглуулсан бөгөөд тэрээр 20 настай юм байна. Түүний чадварын хувьд дууны үг бичих, дуулах, бүжиглэх, ред үглэх гээд олон талын авьяастай аж. Мөн тэрээр Cube Entertainment дээр дадлагжигч байжээ.

4. Amaru

За amaru маань нийт 36299 хүний санал цуглуулсан бөгөөд тэрээр ердөө 15хан настай реппер юм байна. Түүний бусад хобби гэвэл хөлбөмбөг, гүйлт зэрэг орох аж.

3. Keiju

14хөн настай жаахан хүүхэд маань 40014 санал цуглуулж чаджээ. 14 насандаа багтмааргүй царайлаг, авьяаслаг нэгэн байх нь ээ.

2. Lee Gye Hun

17 настай бөгөөд 43360 хүний санал цуглуулжээ. Тэрээр 5н жилийн турш JYP entertainment дээр дадлагжигч хийжээ. Taekwondo, гүйлт, усанд сэлэлт зэрэгт дуртай гэжээ.

1. Lee Dong Hyeon

Дөнгөж 14хөн настай энэ хүү 44726 хүний саналыг цуглуулж чаджээ. Тэрээр энэхүү шоунд орохоосоо өмнө хоккейн тамирчин байсан аж.

За ямар ч байсан эдгээр хөвгүүд биднийг гайхшруулаасай хэмээн хүлээж байя даа. Тэдний үзүүлбэрийг таалан соёрхоно уу:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
11
+1
4
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!