КPOP

IU-г дебют хийхэд нь туслаж байсан 4н том уран бүтээлч

IU Superstar болох хүртлээ ямар ч нэр хүндгүй дадлагажигчийн хувьд зарим аймшигтай үеийг туулсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл IU яаж анхныхаа дебют хийж, өнөөгийн хатан хааны оргилд хүрсэн бэ? IU-д дебют хийхэд нь туслаж байсан 4н том уран бүтээлчийн тухай хүргэж байна.

1. Продюсер Чой Габ Вон

Продюсер Чой Габ Вон, K-Pop тайзан дээр нэрт яруу найрагч, продюсерээр ажиллаж байсан бөгөөд IU-ийн шалгалт өгсөн LOEN Entertainment-ийн шалгаруулалтын шүүгчдийн нэг байсан юм. IU сонгон шалгаруулалт дээр Ким Бум Сүгийн “I Miss You” дууг дуулсан бөгөөд Чой Габ Вон тэр даруйд IU -тай яаралтай гэрээ байгуулахыг энтертайнментдаа шаардсан аж.

2. Дуучин Gummy

Чой Габ Воны хамгийн сайн найзуудын нэг болох гоцлол дуучин Гамми ихэвчлэн студидээ байдаг байжээ. Сонгон шалгаруулалтын өдөр болоход gummy IU-ийн дуулалтыг сонссон бөгөөд тэр даруйд Choi Gab Won-д санал болгосон байна.

3. Дуучин Ha Dong Kyun

IU сонгон шалгаруулалтад тэнцэж, LOEN Entertainment -тай гарын үсэг зурсны дараа гоцлол дуучин Ha Dong Kyun-д IU-г сургах даалгавар өгчээ. Тэр ч сайн багш байж өнөөдрийн од IU-г цуг бүтээлцсэн юм.

4. Дуучин Wheesung

Тэрээр IU -тай анх 8 -р ангид байхдаа танилцаж байжээ. Wheesung -ийн продюсер мэдрэхүй нь IU -ийн үнэмлэхүй авьяасыг анзаарчээ. IU гитар тоглож сурахыг хүсч байхад Wheesung түүнд баяртайгаар зааж, түүнийг үнэхээр чадварлаг хөгжимчдийн нэг болгосон юм. Түүнээс хойш IU одоо түүний зогсож буй оргил руу алхам алхамаар авирсан.

Яг ийм учраас IU-ийн шүтэн бишрэгчид түүнд хайртай байдаг-тэр нэг шөнийн од эсвэл ганц дуугаар хит болсон хүн биш. Тэр одоо байгаа од болохын тулд хичээнгүйлэн ажилласан. Түүний хоолой, авьяас чадвар, дөрвөн зөвлөгч нь түүнийг өнөөгийн хүн болгож чадсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
11
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!