КPOP

2021 оны К-Попын цомгийн борлуулалтны тал хувийг нь бүрдүүлж байгаа уран бүтээлчид

2021 он бол К-Попын олон уран бүтээлчдийн цомгийн борлуулалтын рекорд тогтоосон жил бложээ. Зарим хуучин рекордыг эвдэхээс харахад энэ салбар үргэлжлэн хөгжиж байгаа нь тодорхой байна. Гэсэн хэдий ч эдгээр 6 уран бүтээлч зөвхөн 2021 онд K-Pop цомгийн борлуулалтын талаас илүү хувийг бүрдүүлж байгаа нь үнэхээр гайхалтай үзүүлэлт юм.

6. Бэкхён

Бэкхён энэ он гарсаар Bambi хэмээх цомогийг 3-р сарын 30-нд гарсан. Энэ бол түүний өнөөг хүртэл борлуулалтаараа хоёрдугаарт орсон бие даасан цомог бөгөөд, одоогоор 1.01 сая хувь зарагдсан байна. Энэхүү цомог 2021 онд нийт цомгийн борлуулалтын 4.7% -д хувь нэмэр оруулсан бөгөөд энэ жагсаалтад орсон цорын ганц гоцлол дуучин юм.

5. EXO

EXO-ийн удаан хүлээсэн comeback нь гайхалтай амжилтанд хүрсэн бөгөөд тэднийг маш их борлуулалттай K-Pop уран бүтээлчдийн нэг болгосон. 6 -р сарын 7 -нд гаргасан “Don’t Fight The Feeling” цомог нийтдээ 1.30 сая ширхэг борлогдсон байна. Энэ болон өмнөх цомгуудаас зарим хувь борлогдсон тул EXO нь 2021 оны нийт цомгийн борлуулалтад 5.1% хувь нэмэр оруулсан байна.

4. TXT

Хэдийгээр TXT нь нэлээд залуу хамтлаг хэвээр байгаа ч тэд хичнээн цомог зарж байгаагаараа энэ салбарын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг гэдгээ батлан ​​харуулсаар. Энэ он гарсаар хоёр цомог гаргасан – Chaos Chapter: Freeze, The Chaos Chapter: Fight or Escape тус тус дөрөв дэх үеийн цомгийн борлуулалт нь 1.30 сая орчим болжээ. Тэдний өмнөх цомгуудын борлуулалт сүүлийн үед өсч, 2021 онд гаргасан цомгийн борлуулалтанд 5.5%-д нэмэрлэжээ.

3. SEVENTEEN

SEVENTEEN нь жил ирэх тусам алдар нэр нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2020 онд тэдний цомгийн борлуулалт асар их хэмжээгээр өсч, 2021 он хүртэл үргэлжилсэн байна. Тэдний энэ онд гаргасан ганц цомог болох Your Choice нэртэй цомог нь 6-р сарын 18-нд “Ready To Love” нэртэй дуугаараа гарсан бөгөөд одоо тэдний хамгийн их борлуулалттай цомог болж нийт 1.47 сая хувь борлогдсон байна. Энэ нь энэ жилийн цомгийн борлуулалтын 6.5 хувийг эзэлж байгаа юм.

2. NCT DREAM

5 -р сарын 10 -нд гарсан Hot Sauce нь 2.05 сая орчим хувь борлогдсон бол 6 -р сарын 28 -нд дахин гарсан Hello Future цомог нь маш гайхалтай 1.25 сая ширхэг зарагдсан байна. Эдгээр хоёр цомог нь К-Попын цомгуудын борлуулалтын 13.2 хувийг эзэлж байгаа юм.

1. BTS

Эцэст нь хэлэхэд BTS жагсаалтын эхэнд орсон нь гайхмаар зүйл биш юм. Тэд энэ онд Butter цомог (одоогоор 2.49 сая борлуулалттай байгаа) гаргасан юм. Мөн тэдний хуучин цомгуудыг нэгтгэн үзвэл 2021 онд BTS бүх K-Pop цомгийн борлуулалтад оруулсан хувь нэмэр нь 15.2% байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!