КPOP

ITZY хамтлагийн гишүүн Юнагийн нууц авьяас

ITZY -ийн макнае Юна бол гайхалтай бүжигчин, реппэр гэдгийг бүгд мэддэг, гэвч түүний зургийн авьяасын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. 17 настай залуу Юна биднийг уран зургуудаар гайхшруулж байсан тохиолдлуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Нар

Өнгөрсөн оны 1 -р сард Юна Инстаграм дээр урлагийн студид байгаа зурагнуудаа хуваалцжээ.

Юна хоосон зотон даавуунаас эхлэн нар жаргах үеийн уран зургийг гайхалтайгаар зуржээ. Түүний зурсан зургийг дор зургаар орууллаа.

2. Нүд

Нарийхан сормууснаас эхлээд ихэнх зураачидын хувьд нүд зурахад амаргүй гэдгийг мэддэг. Гэсэн хэдий ч Юна нүдийг үнэхээр бодит гайхалтайгаар дүрслэн зуржээ.

3. Цэвэр төсөөллийн зураг

Нүдний ард зурсан зургийг та анзаарсан уу? Энэ бол бас авьяаслаг зураач Юнагийн бүтээл юм.

4. Уламжлалт материал ашиглан зурсан зураг

Юна хэдийгээр бага ч гэсэн орчин үеийн будаг, харандааны нэгэн адил уламжлалт материалыг ашиглахдаа гарамгай байдгийг Codename: Secret ITZY 2 дээр онцолжээ. Юна Азийн уламжлалт бийр ашиглан уулын зам бүхий нэг өнгийн бүтээл гаргасан юм.

5. Зүгээр л ур чадвар

Юна харандаа, цааснаас өөр зүйлгүй байсан ч гайхалтай зурж чаддаг гэдгээ харуулжээ. Энэ жилийн шууд нэвтрүүлгээр тэрээр хоёр харандаагаар зурсан зургаа үзүүлсэн юм. Эхнийх нь унасан дэлбээтэй улаан лиш байв. Хоёр дахь нь түүний хайртай муур Сарангигийн загварчилсан хөрөг байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!