K- Драма

9-р сард шинээр гарах онцлох 10н К-Драма

Намрын сэрүүн аль хэдийнээ бидэн дээр ирж хурдан халаалт ирээсэй хэмээн залбиран суудаг цаг иржээ.Энэ 9-р сар ч гэсэн К-драмын фенүүдийг уйдаахгүй гайхалтай сар байх бололтой. Энэ сар нээлтээ хийх 10н шинэ драмыг онцлож байна.

1. Lost

9-р сарын 4нд цацагдсан бөгөөд Солонгостоо Хагассайн болон бүтэнсайн өдрүүдэд гарах аж. 40н настай эмэгтэй болон 27н настай эрэгтэй хоорондоо романс үүсгэх юм байна.

2. High Class

Энэхүү драма нь нууцлаг, т.р.и.л.л.ер төрөлд хамаарах бөгөөд арал дээр байрладаг маш өндөр зэрэглэлийн олон улсын сургууль дээр үйл явдал өрнөх аж. Энэхүү драма өнөөдөрөөс гарч эхлэнэ.

3. The Veil

9-р сарын 17-ноос эхлэн гарах бөгөөд энэхүү драма адал явдалт төрөлд хамаарах юм. Үйл явдлын тухайд N.I.S-ийн шилдэг агент сураггүй алга болдог боловч 1 жилийн дараа гэнэт гарч ирсэнээр сонирхолтой үйл явдлууд өрнөх аж.

4. One The Woman

9-р сарын 17нд цацагдах бөгөөд инээдэм, романс, г.э.м.т хэ.р.э.г төрлийн драма юм.

5.Yumi’s Cell

Энэ драма мөн 9-р сарын 17нд цацагдах бөгөөд бидний сайн мэдэх Kim Go Eun, Jinyoung(GOT7), Minho(SHINee) нар дүр бүтээжээ. Яг ижил нэртэй вебтүүнээс сэдэвлэсэн байна.

6. Squid game

Бусад драмын адил 9-р сарын 17нд нээлтээ хийх бөгөөд Нетфликсийн ээлжит нэгэн Солонгос драма юм. Үйл явдлын тухайд 40 сая доллар хожих боломжтой нэгэн нууцлаг реалити шоуны талаар гарах аж.

7. Dali and Cocky Prince

9-р сарын 22нд гарах бөгөөд романс төрлийн ээлжит нэгэн драма юм. Хэрвээ та санаж байвал эмэгтэй гол дүр нь sweet home-д дүр бүтээдэг.

8. Hometown

За тэгээд хулгана, дуу хоолой зэрэг драма үзэх дуртай бол энэ драмыг заавал үзээрэй гэж зөвлөе. 9-р сарын 22нд нээлтээ хийх бөгөөд 7 хоногт 2 анги орох юм байна.

9. Young Lady and Gentleman

Залуу баян 3н хүүхэдтэй бизнесмен байх бөгөөд харамсалтай нь хүүхдүүдийнхээ ээжийг алджээ. Мөн тэдний гэрт багш хийдэг нэгэн эмэгтэй байх бөгөөд эндээс эхлэн гол үйл явдал эхлэнэ.

10.Peng

Веб драма бөгөөд гол дүрийн эмэгтэйд 4н өөр эр гарч ирснээр үйл явдлууд өрнөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!