КPOP

Жонгүгийн талаарх хүмүүсийн сайн мэдэхгүй 7н баримт(Зарим нь үнэхээр гунигтай)

BTS -ийн Алтан макнэ гэгддэг Жонгүг ерөнхийдөө нам гүм, ихэвчлэн тайван гэдгээрээ алдартай. Гэхдээ түүний өөр нэг тал бий. Тэр халамжтай, чин сэтгэлтэй, туйлын даруухан бөгөөд тэрээр супер од болохоосоо өмнө маш их хичээдэг байсан юм. Түүний талаар хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй 7н баримтыг танилцуулж байна.

1. Жонгүг Сөүл рүү нүүж ирснийхээ дараа үнэхээр ганцаарддаг байсан

Тэрээр JBTC’s Give Me A Meal дээр Кан Хо Донгд хэлэхдээ өсвөр насаа Сөүлд ганцаараа дадлагажигчаар өнгөрөөсөн болохоор хүмүүст нээлттэй хандахад бэрхшээлтэй байдгаа талаараа хэлжээ. Ер нь энэ мэдрэмжийг ганцаардлын мэдрэмж авж үзсэн хүмүүс сайн мэднэ дээ.

2. Түүнд маск зүүсэн мэт санагддаг байсан

Яг тэр нэвтрүүлэг дээр Жонгүг хэлэхдээ тэр үргэлж ганцаараа байдаг байсан болохоор одоо хүмүүстэй уулзахдаа тэдний эргэн тойронд чин сэтгэлээсээ ханддаггүй юм шиг санагддаг гэдгийг хэлсэн юм. Kang Ho Dong Jungkook -ийг тайвшруулж, эргэн тойрныхоо хүмүүст дасан зохицох нь муу зүйл биш гэж хэлжээ. Ер нь ганцаараа байгаад байхаар ийм болчихдог юм байна лээ.

3. Жонгүг өөрийнхөө мэдрэмжийг хэлдэггүй, харин үйлдлээрээ харуулдаг

Тэр өөрийнхөө мэдрэмжийг төдийлөн ярьдаггүй ч гэсэн түүнд туслах, санаа зовох, тэдний хажууд байх зэргээр үйлдлээрээ өөрийн мэдрэмжийг харуулдаг байна.

4. Жонгүг яриж байхдаа үнэхээр амархан уйлдаг

Jungkook BTS -ийн анхны тоглолтын төгсгөлд уйлж эхэлсэн шалтгаанаа фэнүүддээ тайлбарлахдаа байхдаа сэтгэлээ барьж чаддаггүй байснаа хэлжээ. Тэрээр радио нэвтрүүлгийн үеэр “Би зүгээр сонсож чадна, гэхдээ яриж байхдаа сэтгэлээ барьж чаддаггүй.” гэсэн юм.

5. Жонгүг хэзээ ч хаанаас эхэлснээ мартдаггүй

19 насны төрсөн өдрөөрөө ярилцлага өгөхдөө хэнд талархал илэрхийлэхийг хүсч байгааг асуухад тэр огтхон ч эргэлзээгүй. Тэрбээр “Мэдээж аав ээж хоёр минь. Би бусад бүх хүмүүст талархаж байгаагаа бас эцэг эхдээ хэлэх ёстой гэж бодож байна. Ээж, аав, би танд хайртай. ”

6. Жонгүг өөрийгөө эцсийн хязгаар хүртэл хүчилдэг

“Wings” аялан тоглолтын үеэр ядарч туйлдахад ухаан алдах шахсан байхдаа өөрийнхөө чадвараа “хэт үнэлсэн” гэж өөрийгөө буруутгасан. RM хэлэхдээ Jungkook ядаргаагаа хэзээ ч харуулдаггүй гэсэн юм.

7. Jungkook фенүүддээ үнэхээр сайн ханддаг

Уулзалтын үеэр гарын үсэг зурахдаа шүтэн бишрэгчидтэйгээ харилцаж байх үед түүний чин сэтгэлийн зан чанар гэрэлтдэг. Шүтэн бишрэгч нь түүний өмнө уйлж эхлэхэд түүний сэтгэлийг баясгах гэсэн оролдлогууд хийж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
14
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!