КPOP

Netflix-ээс онцлох 6н К-Драма

Netflix Солонгосын зах зээлд нэвтэрснээс хойш тэд аль хэдийн олон драманд мөнгө зарцуулаад эхэлжээ. Солонгос драмыг дэлхий даяар өндөр үнэлдэг тул Netflix идэвхтэй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Netflix-ийн өндөр өртгөөр бүтсэн 6н шилдэг драмыг хүргэж байна.

1.“D.P”

D.P нь зөвхөн Netflix дээр нээгдсэн тул одоогоор тоонууд нийтэд хараахан гараагүй байгаа бөгөөд драма гарсан даруйдаа стриминг үйлчилгээгээрээ эхний байрыг эзэлжээ.

2.“Sweet Home”

Netflix-ийн өөр нэг онцгой бизнес болох тр.и.л.лер төрлийн драма нь олон улсад маш том цохилт болсон юм. Энэ нь мөн Song Kang -ийг илүү их алдар нэрд хүргэсэн хэмээн хэлж болно. Энэ нь Netflix-ийн АНУ-ын Топ 10-т багтсан анхны K-Drama цуврал болж, гарсан өдрөөсөө хойш 42 бүс нутгийн шилдэг 10-т багтжээ. Үүнийг нэг сарын хугацаанд дэлхийн хэмжээнд 22 сая орчим хүн үзсэн байна.

3.”Squid Game”

Зөвхөн 2021 оны 9-р сарын 17-нд гарах тул тэмдэглэж ав. Park Hae Soo, Lee Jung Jae нар драманд тоглож байгаа бөгөөд аль хэдийн хүлээлт үүсгээд байгаа.

4.”The School Nurse File”

Бид Nam Joo Hyuk, Jung Yu Mi хоёрын оддын хослолыг уран зөгнөлөөр бүтээсэн сургуулийн драманаас харж байна. Жун Ю Ми хүний ​​мэдрэмж, хүсэл, уран зөгнөлийг “вазелин” хэлбэрээр харах чадвартай, заримдаа аюултай байж болох сургуулийн сувилагчийн дүрд тоглодог. Харамсалтай нь iMdb дээр зөвхөн 6.5/10 гэсэн үнэлгээ авсан.

5.“Extracurricular”

Харанхуй өнгө аястай ахлах сургуулийн сурагчдын тухай хийсэн энэхүү драма нь нээлтээ хийсэн сарын турш Netflix -ийн хамгийн их үзсэн 9 -р цуврал болж чадсан юм.

6.“Kingdom”

Kingdom нь Netflix -ийн хамгийн алдартай цувралуудын нэг болсон бөгөөд энэ нь мөн Netflix -ийн анхны Солонгос драма юм. Жосеон гүрний үеийн зо.м.би.ну.удын тухай өгүүлэх энэхүү драма нь Rotten Tomatoes -ийн 100 хувийн ховор үнэлгээг хүртэл авч байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!