КPOP

Yonhap News-ийн сонгосон бүх цаг үеийн шилдэг 10-н эрэгтэй хамтлаг

K-Pop-ийг байгуулагдсанаас хойш эрэгтэй хамтлагууд дэлхий даяар алдартай болж, энэ салбарыг дэлхий даяар сурталчлахад маш ихээр тусалсан юм. 9 -р сарын 7 -нд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Yonhap News нь Youtube суваг Korea Now дээр бүх цаг үеийн шилдэг 10 хөвгүүдийн хамтлагуудын жагсаалтыг гаргажээ. Тэдний сонголттой танилцацгаая.

10. SEVENTEEN

K-Pop-ийн олон фенүүдийн хувьд SEVENTEEN нь K-Pop-ийн хамгийн доогуур үнэлгээтэй хамтлагуудын нэг хэвээр байна.

9. MONSTA X

Реалити шоу дундуур явсны эцэст MONSTA X 2015 онд дебют хийж, дэлхий даяар шүтэн бишрэгчдийн хайрыг хурдан олж авсан билээ.

8. NCT

23 гишүүнтэй, төгсгөлгүй олон тооны дэд хэсгүүдтэй NCT нь өөрсдийгөө K-Pop-ийн өвөрмөц хамтлагуудын нэг болгож чадсан нь гарцаагүй. Гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Тэдний дур булаам зан чанар, сэтгэл татам хөгжимтэй хамт энэ нь тэдний алдар нэрийг дэлхий даяар түгээхэд тусалсан юм.

7. 2PM

2008 онд JYP Entertainment 2PM хэмээх хамтлагаа танилцуулсан. Түүнээс хойш дэлхий даяар шүтэн бишрэгчид нь тус хамтлагийн сэтгэлд хоногшсон дуунуудад донтсон байна. 2PM одоо хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа билээ.

6.TVXQ!

Энэхүү жагсаалтын хамгийн эртний хамтлагийн хувьд TVXQ нь 2003 онд дебют хийснээс хойш маш их зүйлийг туулсан юм. Гишүүн залуучуудын дүр төрхийг үзэн шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татаж, 2008 онд “Миротик” дуугаа гаргасны дараа алдар нэрд хүрсэн юм. Олон жилийн туршид олон асуудал гарсан ч үлдсэн гишүүд болох Yunho, Changmin нар фэнүүддээ хайртай хэвээр байгаа. Мэдэхгүй юмдаа гэхдээ TVXQ BigBang-аас ч өмнө К-Попыг дэлхийд гаргахад чухал нөлөө үзүүлсэн л юм байна лээ.

5. SHINee

Дебют хийсэн цагаасаа эхлэн гишүүд бүгд царай, авьяас чадвар, харизмаараа фенүүдийн анхаарлыг татсан. Зарим хүнд хэцүү үеийг даван туулж байсан ч хамтлаг хүчирхэг холбоогоо харуулж, фенүүдээ мартаагүй юм.

4. Super Junior

Хэдийгээр хамтлаг дебют хийснээсээ хойш маш их зүйлийг туулсан ч Super Junior өмнөх шигээ хүчтэй хэвээр байгаа. Хамтлагынхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд гишүүд соло уран бүтээлээ гаргаж байгаа юм.

3. EXO

SM Entertainment нь дээд зэргийн чанартай хөвгүүдийн хамтлаг гаргадаг байсан бөгөөд EXO ч ялгаагүй. Гишүүд өөр өөр дүрслэл, авьяас чадвар, зан чанарыг харуулсан тул энэ нь хүн бүрт зориулагдсан хамтлаг байв.

2. BIGBANG

2006 онд YG Entertainment BIGBANG -ийг дэлхийд таниулсан бөгөөд үүнээс хойш ихээхэн алдартай болсон юм. R & B сэдэвт хөгжмөөрөө энэ салбарт орж ирсэн нь дэлхий даяар шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан бөгөөд тэдний дуунууд өнөөг хүртэл алдартай байгаа юм. Олон фенүүд эргэн ирэлтийг нь хүлээж байгаа даа.

1. BTS

Хүлээгдэж байснаараа 1 -р байранд орсон хамтлаг бол BTS! 2013 онд дебют хийснээс хойш тус хамтлаг дөнгөж хүчирхэгжиж, Солонгос болон дэлхий даяар чартад тэргүүлж байна. Тэдний амжилтаас харахад ямар ч хүний жагсаалтанд нэгт орох нь дамжиггүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!