КPOP

P NATION-ий шинэ хөвгүүдийн хамтлагт дебютээ хийх 12-хон настай дадлагжигч

P NATION болон JYP Entertainment хамтран LOUD хэмээх хөвгүүдийн хамтлаг бэлтгэх зорилготой шоу хамтран зохион байгуулсан билээ.P NATION-д орохоор болсон нэгэн хүү олны анхаарлыг татаад байна.

Түүний нэрийг Tanaka Koki гэдэг бөгөөд 2009 онд төрсөн бөгөөд ердөө 12хон настай.

Түүний бүжгийн чадварыг P NATION-ий үүсгэн байгуулагч PSY ихэд өндөрөөр үнэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй P NATION-д дебютээ хийх 7н гишүүний нэгээр сонгогджээ. Дөнгөж 12хон настай болохоор олон нитизенчүүдийн хайрыг аль хэдийнээ хүлээгээд байна.

“Тэр үнэхээр жаахан юм…”, “Хэтэрхий жаахан байна”, “Бас тэр гадаад юм уу?..”, “Сургуулийн хүүхдийн фен болох нь дээ. Тэр үнэхээр залуу юм.”, “Үнэхээр гэж үү, яг юу болоод байна аа”, “Тэр үнэхээр авьяастай бол миний бодлоор түүний нас бага болохоор болих байх, гэхдээ тэр үнэхээр сүүлийн шатанд үлдэж байгаа гэж үү? Тэд яг юу хийгээд байна?” гэсэн сэтгэгдлүүд байна.

Tanaka Koki-ийн насны талаар P NATION ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. LOUD-ийн сүүлийн анги энэ сарын 11нд SBS телевизээр гарахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
0
+1
5
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!