КPOP

“Lalisa” дээрх Лисагийн загварын шоу

Лисагийн Соло уран бүтээл бүхлээрээ зүгээр л загварын шоу болсон гэхэд хилсдэхгүй юм. ЛаЛиса дуун дээр гарсан Лисагийн хувцаснууд хаана үйлдвэрлэсэн ямар брендийн хувцаснууд болохыг харцгаая.

1.Урт хар даашинз

Энэхүү хувцас нь Giambattista Valli-ийн 2019 оны хаврын коллекцид багтсан хувцас юм.

2.Мексикийн хувцас

Мексикийн No Name хэмээх брендийн бүтээсэн хувцас юм. Яг л 1980 оны рок стилийн хувцас шиг харагдаж байна.

3.Шинэ загвар

Энэхүү загвар нь 1920 оны үеийн хэв маягийг тусгаж өгсөн бөгөөд Alexandre Vauthier-ийн 2021 оны хавар, намрын цуглуулагт багтсан шинэ хувцас юм.

4.Чөлөөт хувцас

Энэхүү хувцасыг худалдаж авах боломжтой бөгөөд “Lalisa”, “MANOBAL” гэсэн 2 бичигтэйгээр байгаа аж.

5.Бүжгийн хатан хаан

Энэхүү хувцас нь Jean Paul Gaultier-ийн 2020 оны хаврын цуглуулганд багтсан хувцас юм. Лисад үнэхээр гайхалтай сайхан зохиж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх.

6. Лисагийн нөлөө

Энэхүү хувцас нь Celine Teen Knight-ийн 2021 оны өвлийн цуглуулганд багтсан аж. Харин Лисагийн зүүсэн байсан бугуйвч нь аль хэдийн зарагдаад дуусчээ.

7.Адал явдалт кинон дээрх шиг

Robert Wun-ий 2021 оны Хавар, Намрын цуглуулганд багтсан jacket-ийг өмсжээ.

8.Цөл

Энэ дээр өмссөн хувцаснууд нь Чилийн бренд Sevali-ийн хувцас бөгөөд гутал нь Demonia-ийн гутал юм байна.

9.Зуны хувцас

Pony Stone-ий шортыг өмссөн бол Isabel Marant-ийн 2021 оны хаврын цуглуулганд багтсан цамцыг өмсжжээ.

10.Тайландын Хатан хаан

Алтан хувцаснууд нь Vivienne Westwood-ийнх бөгөөд гоёл чимэглэл нь BVLGARI брендийх юм.

11.Тайланд хувцас

Тайландийн загвар зохион бүтээгч ASAVA -ийн хувцас юм байна. Уламжлалт хувцасны орчин үеийн хувилбар.

12.Тайландын хатан хаан 2-р хэсэг

Энэхүү алтан даашинз нь Paco Rabanne-ийн 2021 оны хаврын цуглуулагт багтсан хувцас юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
7
+1
18
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!