СОЁЛ УРЛАГ

Оксфордын Англи хэлний толинд багтсан Солонгос үгнүүд

Өмнөд Солонгосын соёл дэлхийд маш их хурдтайгаар нэвтэрсээр байна. “The Oxford English Dictionary(OED)” 2021 оны 9-р сарын шинэчлэлтээр шинээр 1650 үг нэмэгдсэн юм. Англи хэлний толинд багтсан 10 гаруй Солонгос гаралтай үгнүүдийг танилцуулж байна.

1.Aegyo

Солонгос драма үздэг хүмүүс энэ үгийг маш сайн мэдэх биз ээ. Монголоор бол санаа алдалтын нэг хэлбэр юм. Энэхүү үг нэр үг болон тэмдэг нэрийн хэлбэрээр англи үг болон нэмэгджээ.

2.Daebak

Та Солонгос хэл мэдэхгүй байж болох ч та энэ үгийг ямар нэгэн байдлаар сонссон гэдэгт итгэлтэй байна. OED дээр noun болон interjection хэлбэрээр нэмэгджээ. Утга нь мэдээж гайхсан гэсэн утгаар бөгөөд англи хэлний fantastic, amazing гэсэн үгнүүдтэй ойролцоо.

3.Fighting

Нэгэндээ урам өгөх зорилгоор хэлдэг энэхүү үг Оксфордын толь бичигт багтжээ.

4.Hanbok

Солонгос үндэсний хувцасны нэр багтжээ.

5.K-

1999 онд billboard k-pop хэмээн ашигласнаас хойш энэхүү толинд багтжээ. k-drama, k-pop, k-food гэх мэт.

6.K-drama

Энэхүү үг Оксфордын толь бичигт багтжээ.

7.Konglish

Энэхүү үг нь Англи, Солонгос 2ийн холимог үг бөгөөд ихэвчлэн Солонгосчууд энэ үгийг ашигладаг байна.

8.Manhwa

Манайхаар бол Манга гэсэн үг Солонгосын соёлын маш том хэсгийн нэг юм.

9.Mukbang

Энэ үгийг ямар нэгэн байдлаар хаа нэгтээ харж байсан байх. Мэдэхгүй хүмүүс байвал Хоолны бичлэгийг Мукбанг гэдэг билээ. Энэхүү үг нь Muk болон bang гэсэн 2 үгний холимог үг юм.

10.Oppa

За энэ үгийг бол К-Поп, К-драмын фенүүд маш сайн мэдэх билээ. Солонгост өөрөөсөө ах эрэгтэй найзыгаа эсвэл, найз залуугаа оппа гэж дууддаг юм.

11.Unnie

Оппатай адил утгатай үг бөгөөд өөрөөсөө эгч эмэгтэй найзыгаа эсвэл жүжигчэд, дуучдыг онни гэж дууддаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!