КPOP

10-р сард дебют болон эргэн ирэлтээ хийх хамтлагууд

Аль хэдийн 9-р сарын дунд үе бидний хаяанд ирээд байна. Ирэх 10-р сард биднийг олон сайхан хамтлагуудын дебют, эргэн ирэлт хүлээж байна. Сар өдрийн дарааллаар жагсаасан шүү.

10-р сарын 1-нд TWICE эргэн ирэлт

Ирэх сарын нэгэнд TWICE хамтлаг анхны Англи хэл дээрх цомгоо The Feels! нэртэйгээр гаргахаар болжээ. Тэдний хамгийн сүүлд гаргасан цомгоос 4н сарын дараа гаргаж байгаа юм.

10-р сарын 5нд aespa, woodz эргэн ирэлт

Aespa хамтлаг Savage! хэмээх нэхтэйгээр жижиг цомог гаргахаар болжээ. Мөн соло уран бүтээлч Woodz өөрийн 3дах жижиг цомгоороо эргэн ирэлт хийхээр болжээ.

10-р сарын 6нд BLITZERS эргэн ирэлт

Залуу хөвгүүдийн хамтлаг хоёр дахь жижиг цомгоороо эргэн ирэлт хийхээр болжээ.

10-р сарын 7-нд PIXY эргэн ирэлт

Залуу охидын хамтлаг TEMPTATION хэмээх нэртэй хоёр дахь жижиг цомгоороо эргэн ирэлт хийхээр болжээ.

10-р сарын 12нд ENHYPEN эргэн ирэлт

ENHYPEN өөрсдийн анхны студийн цомгоор эргэн ирэлт хийхээр болжээ. Нэр нь DIMENSION:DILEMMA.

10-р сарын 13нд Stray Kids Japan эргэн ирэлт

Өөрсдийн 2 дахь япон цомгоо Scars/Thunderous хэмээх нэртэйгээр гаргахаар болжээ. Тус цомог 4н дуутай юм байна.

10-р сарын 22-нд CL эргэн ирэлт

Саяхан Met Gala-д оролцож шуугиан тарисан CL маань студийн анхны соло цомгоо гаргахаар болжээ. Цомгийн нэр нь Alpha мөн саяхан Spicy хэмээх дуугаа цацсаныг фенүүд нь сайн мэдэж байгаа биз ээ.

10-р сарын 27 Wonho анхны соло Япон цомог

On The Way хэмээх нэртэйгээр гаргахаар болжээ.

SEVENTEEN эргэн ирэлт

Хэдийгээр эргэн ирэлтийн хугацаа хараахан тодорхойгүй байгаа ч 10-р сарын дундуур эргэн ирэлтээ хийх байх хэмээн таамаглаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!