КPOP

Хэрвээ Солонгос хүнтэй гэрлэхийг хүсэж байгаа бол заавал мэдэх ёстой 5н зүйл

YouTuber Simply SSOL нь солонгос хүнтэй гэрлэхийг хүсч байгаа бол мэдэх ёстой таван зүйлийг хуваалцжээ. Солонгос америк хүний ​​хувьд өөрийнхөө өнцгөөс хуваалцсан байна. Мэдээж хувь хүний өнцөг амьдралын туршлага болохоор авах гээхийн ухаанаар хандаарай, магадгүй хэзээ нэгэн цагт уббатайгаа (unnie ч бас) гэрлэхэд чинь хэрэг болж магадгүй.

1.Хуримын санал

Та кино, телевизийн шоу нэвтрүүлэгт гардаг шиг том, том саналыг хүлээх ёсгүй. Түүний санал хуримаас долоо хоногийн өмнө болж байжээ.”Солонгост миний анзаарсан зүйл бол хуримын товыг тогтоосны дараа саналууд хийгддэг, хуримын даашинзаа авчихсан, урилга нь дуусчихсан, бүх зүйл бэлэн болсон байна.”

2.Хуримын зөвшөөрөл

Нөхрийнхөө нэг найз нь эцэг эхтэйгээ таарамжгүй байсан тул хуримын төлөвлөлтийн үеэр бэрхшээлтэй тулгарсан бөгөөд үүнээс болж гэрлэлт цуцлагджээ. “Барууны соёл иргэншилд та хүнтэй гэрлэхэд эцэг эх хамаагүй юм шиг байдаг харин Солонгост бол өөр.”

3.Эрчүүд амьдах газраа бэлдэх ёстой

Байшинг тохижуулах, гэр болгох нь эмэгтэй хүний ​​үүрэг бол амьдрах гэрээ бэлдэх нь эрэгтэй хүний ​​үүрэг гэж тэр үздэг байна.”Эрчүүд гэрээ бэлдэх ёстой, хэрвээ амьдрах газраа ихэвчлэн бэлэн мөнгөөр ​​худалдаж авдаг бөгөөд ихэвчлэн эцэг эх нь тусалдаг байна. Хүн болгон байшин худалдаж авах чадвартай байдаггүй тул зээл авдаг.”

4.Бэлэг солилцох

Та мөн эцэг эхчүүдэд сайхан бэлэг худалдаж авах хэрэгтэй. Жишээлбэл, тэр хадам ээждээ зориулж тансаг зэрэглэлийн цүнх худалдаж авсан.

5.Хуримын бэлэг

Хуриманд бэлэгт материаллаг зүйл өгөхөөс илүү бэлэн мөнгө өгөх нь илүү түгээмэл байдаг бөгөөд хэмжээ нь хосуудтай хэр ойр дотно байгаагаас хамаарч өөр өөр байдаг байна”Би нэг их бэлэг аваагүй. Ихэнхдээ бэлэн мөнгө авч байсан Солонгост та бэлэг өгөхийн оронд нөгөө хүнд бэлэн мөнгө өгөх ёстой гэж үздэг.” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!