КPOP

BLACKPINK хамтлагт дебютээ хийх дөхсөн айдол

BLACKPINK хамтлаг 2016 онд дебютээ 4н гишүүнтэй хийсэн бөгөөд анх бүр 9н гишүүнтэйгээр хийх гэж байжээ. “Анх уул нь 9н гишүүнтэйгээр дебют хийлгэх гэж байсан ч Yang Hyun Sik гэнэт төлөвлөгөөг өөрчлөн 4н гишүүнтэй дебют хийлгэсэн. Бид яг юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан ч 5н дадлагжигч байсаар байсан.”-YG Affiliate

Үлдсэн 5н гишүүн дундаас BLACKPINK хамтлагт дебютээ хийгээгүй хүн бол (G)I-DLE хамтлагт дебютээ хийсэн Miyeon юм.

Тэрээр YG-д 5н жилийн турш дадлагжигч байсан ч BLACKPINK хамтлагт дебютээ хийлгүй Cube Entertainment-ийн дор дебют хийжээ. Тэрээр Rose, Jisoo, Lisa, Jennie 4тэй ихээхэн дотно байсан аж.

BLACKPINK хамтлагт дебют хийгээгүй шалтгаан нь тодорхойгүй байгаа ч хамгийн том шуум бол тэрээр MIX&MATCH шоуны оролцогч Jung Jin Hyung-тэй Японд аялж байгаад баригдсан гэж үздэг юм.

Гэсэн хэдий ч тэрээр BLACKPINK хамтлагийн гишүүдтэй сайн харилцаатай байдаг талаараа радио нэвтрүүлгийн үеэр дурдан тэдэнд амжилт хүссэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
13
+1
6
+1
1
+1
0
+1
2
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!