КPOP

Хамгийн баян 7н эмэгтэй айдол

K-Pop-ийн энэ цаг үед эмэгтэй уран бүтээлчид илүү алдаршсаар байгаа билээ. Өөр, өөр кареераар явж байгаа ч илүү олон брендтэй хамтардаг, өөрийн дуугаараа ч амжилттай ашиг орлогоо олдог хамгийн баян 7н эмэгтэй уран бүтээлчийг танилцуулж байна.

7.Lisa(BLACKPINK)

Жагсаалтийн 7д Лиса оржээ. Ер нь хамтлагийн гишүүд бүгд харьцангуй чинээлэг бөгөөд тэр дундаас Лиса арай илүү байдаг байна.Тэрээр гайхалтай дуучин, бүжигчнээс гадна загварын ертөнцөд нэлээн амжиилттай юм. Түүнтэй хамтардаг томоохон брендүүд гэвэл Adidas, Celine, Bulgari гэх мэт байна. Ашиг орлогын хувьд ойролцоогоор 10-14 сая долларыг олдог.

6.Yoona(Girls Generation)

Айдолоос жүжигчний кареер луу орсон бөгөөд тэр чинээгээрээ ч амжилттай бөгөөд энэ жагсаалтанд багтсан айдол, жүжигдийн нэг юм. Түүний хувьд брендийн сурталчилгаа хамтлагийн үйл ажиллагаа, жүжигчний орлого гээд ойролцоогоор 25 сая орчим долларын хөрөнгөтэй аж.

5.Suzy

Мэдээж энэ жагсаалтанд энэ үзэсгэлэнт бүсгүй орохгүй бол болохгүй биз ээ. Анх MissA хамтлагт дебютээ хийж айдол болсон ч хамтлаг таран жүжигчнийй кареер луу орсон юм. Олон алдартай драманы гол дүр болсон тэрээр ойролцоогоор 25 сая орчим долларын хөрөнгөтэй.Мөн түүний хөрөнгө дунд үл хөдлөх багтдаг байна.

4.BoA

Цомгууд нь олон хэл дээр байдаг нь зөвхөн Солонгос гэлтгүй Япон, өмнөд Азийн улсуудад алдартай байдаг. Мөн мэрээр SBS телевизийн K-Pop Star-д шүүгчээр оролцсон юм. Энэ бүхнээс харахад түүний орлого 25 сая орчим доллар байдаг байна.

3.Sandara Park

2NE1 хамтлагийн хуучин гишүүн энэ жагсаалтын 3т оржээ. Хамтлаг тарсан ч түүний үйд ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд тэрээр Etude House, Nikon зэрэг брендүүтэй хамтардагаас гадна түүний Youtube суваг 1.3 сая дагагчтай тул хөрөнгө нь 30 сая орчим доллараар үнэлэгддэг байна.

2.Lee Hyori

1998 онд Fin.K.L хамтлагт дебютээ хийж байсан бөгөөд энэ салбарт 23н жил болоод байна. Заримаас нь жишээ дурдвал Samsung, Lotte Liquor гэх мэт брендүүдтэй хамтран ажиллахаас гадна олон төрлийн суталчилгаанд тоглодог байна. Түүний нийт хөрөнгө 30-40 сая орчим ам доллар.

1.IU

Дуучны кареераас гадна түүний жүжигчний амжилт нь үнэхээр гайхалтай. Hotel Del Luna, My Mister, Scarlet Heart Ryeo гээд олон алдартай драманы гол дүрийг бүтээсэн юм.Үл хөдлөх хөрөнгө, сурталчилгааны мөнгө гээд энэ бүгдийг нийлүүлвэл 31-45 сая орчим долларын хөрөнгөтэйгээр хамгийн баян эмэгтэй шүтээн болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
35
+1
2
+1
0
+1
9
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!