K- Драма

Jung Ho Yeon-ий “Squid Game”-ийн дүрийн тухай сэтгэгдэл

Netflix-ийн Солонгос цуврал Squid Game маш том амжилтыг олсоор яг одоогийн байдлаар хамгийн алдартай цуврал болоод байна. Төсөөлөөгүй зохиол, төсөөгүй үйл явдлууд гээд одоогоор бол Пентхаусын дараах хамгийн алдартай драма болоод байна.

Жүжигчдийн тухайд ч гэсэн бүгд илүү алдартай болоод байгаа бөгөөд тэр дундаас олон хүний хайрыг хүлээгээд байгаа хүн бол Jung Ho Yeon юм.Хүмүүс түүний жүжигчний кареерийг сайн мэдэхгүй ч модел гэдгээр нь илүү мэддэг.

W Korea-д өөрийнхөө жүжигжний дебют болсон дүрийн тухай сэтгэгдлээ хуваалцлаа.Дүрийн тухай түүний сэтгэгдэл ямар байсныг уншицгаая.Ярилцлагийн үеэр шалгаруулалтанд орж байх үе үнэхээр гайхалтай байсан талаараа хэлсэн юм.

“Өнгөрсөн жилийн 1-р сард би жүжигчний чиглэлээр явахаар шийдэн компанидаа хэлсэн бөгөөд тухайн үед намайг тодорхой хэмжээгээр сургаж удахгүй жүжигчний дебютийг хийлгэнэ гэж байсан юм.Удалгүй 2р сард захирал над руу “Squid Game”-ийн зохиолыг явуулан надруу энэний бичлэгийг явуул гэж хэлсэн. Тухайн үед би Нью-Йорк хотод загварын 7 хоногт оролцож байлаа”-Jung Ho Yeon

Kang Sae Byeok дүрийг авсан тухайд тэрээр баярлаж бас айж байсан талаараа хэлжээ.”Би үнэхээр цочирдсон. CEO надад жүжигчний багт багтсан гэж хэлэхэд миний хэлсэн хамгийн анхны үг бол ‘Яагаад?’ байсан. Гэсэн хэдий ч би үнэхээр баяртай байсан бөгөөд би маш их баярлалаа, би үүнийг хийж чадах болов уу? гэж асуусан”

Тэрээр дүрээ маш сайн гайхалтайгаар гаргаж чадсаныг Squid Game үзсэн хүмүүс сайн харсан биз ээ. Дебют нь ингэж алдартай эхэлсэн нь удахгүй олон2 драмын санал хүлээн авах байх гэдэгт найдаж байна. Түүний моделийн болон жүжигчний кареерт нь амжилт хүсэе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!