K- Драма

Tale of The Nine Tailed-ийн 2, 3-р бүлэг гарахаар батлагдсан боловч…

9н сүүлтийн домог драма маань саяхан хоёр, гурав дахь улирал гарах нь батлагдсан боловч түүний эмэгтэй гол дүр болох Jo Bo Ah өөрийн дүрд дахин тоглохгүй гэж мэдээлсэн байна.

Харамсалтай нь, фенүүд 1 -р улирал дээр харсан Jo Bo Ah, Lee Dong Wook хоёрын харилцааг харах боломжгүй болж шиг байна. Jo Bo Ah эргэж ирэхгүй гэж эцэслэн шийдсэн бөгөөд продакшны баг одоогоор шинэ эмэгтэй гол дүрийг хайж байна.

Tale Of The Nine-Tailed гурав дахь улиралдаа эргэн ирэх бөгөөд 2, 3 -р улирал хоёулаа 10 ангитай байх болно. Lee Dong Wook, Kim Bum нар тус шоунд найруулагч Lee Sang Hee -тай эргэн нэгдэхээр болсон бөгөөд 2 -р улирал ирэх оны эхээр гарахаар болжээ. Юмыг яаж мэдэхэв манай эмэгтэй гол дүр маань бодлоо өөрчлөөд эргээд ирээсэй, хэмээн залбирцгаая даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
6
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!