K- Драма

Бодит амьдрал дээр 45.6 тэрбум вон хожсон бол та юу хийх байсан бэ?

Squid Game-ийн ярианы сэдэв одоог хүтэл дуусахгүй яригдсаар л байна. Шинэ жүжигчид бараг бүгд олонд танигдсан бөгөөд тэрэн дундаас илүү алдартай болсон жүжигчин бол Jung Ho Yeon бөгөөд та бүхэн ч ер нь гадарладаг болсон байх.

Нэгэн нэвтрүүлгийн үеэр жүжигчдээс бодит амьдрал дээр энэ тэмцээн болоод хэрвээ ялагч болвол ойролцоогоор 40 сая доллар хожсон бол юу хийх байсан талаар нь яриулжээ.

Cho Sang Woo-ийн дүрийг бүтээсэн Park Hae Soo-ийн хувьд хэрвээ 45.6 тэрбум вон хожсон бол 20н хувиар нь хувьцаа авах, дахин 20н хувиар нь хөрөнгө оруулалт хийх байсан гэдгээ илэрхийлжээ.

Jang Deok Su-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Heo Sung Tae-ийн хувьд шагналын мөнгөөрөө Yangpeyong-д барилга барих байсан гэсэн байна. Харин манай од Jung Ho Yeon-ийн хувьд “Хэрвээ 45.6 тэрбум вон хожсон бол яг юу хийх байснаа мэдэхгүй байна, гэхдээ би эхлээд Догбугги захиалах байсан” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
6
+1
3
+1
6
+1
1
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!