КPOP

Айдол болохын тулд бэлдэж байгаа 8н настай охины нэг өдрийн амьдрал ямархуу өнгөрдөг вэ?

Олон шүтээнүүд өсвөр наснаасаа эхлэн дэбют хийдэггүй ч гэсэн олон одод ирээдүйн карьераа хийхээр эрт бэлтгэж эхэлдэг. Саяхан The Korea Herald сэтгүүлд өгсөн ярилцлагадаа найман настай дадлагажигч Woo Seo Yul г өдөр тутмын амьдрал нь түүний хувьд ямар байдгийг илчилжээ.

TWICE Jihyo, BIGBANG-ийн G-Dragon нар хоёулаа найман настайгаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлсэн. Idol wannabes бүжгийн академийн эзэн Lee Jae Won дөрвөн настай сурагч гэдгээ The Korea Herald сэтгүүлд ярьжээ. Энэхүү зураг нь TWICE Jihyo-ийн бага насных шүү.

Залуу суралцагч бол Сөүл хотын Geumcheon дүүргийн найман настай охин Woo Seo Yul юм. Түүний үеийнхэн найзуудтайгаа тоглож цагаа өнгөрөөдөг бол Seo Yul нэгэн өдөр K-Pop компанид шалгаруулалтанд орохоор бэлтгэлээ базааж байгаа. Тэгэхээр түүний энгийн нэг өдөр ямархуу өнгөрдөг талаар мэдэж авцгаая.Woo Seo Yul өдөр бүр өглөө 7:30 цагт босдог. Өглөөний 9 -өөс 13 цаг хүртэл тэрээр бага ангийнхаа хичээлд дөрвөн цаг зарцуулдаг. Дараа нь бэлтгэлээ хийж эхэлдэг байна.

Seo Yul -ийн ээж охиноо Ганнам дахь бүжгийн академид оруулахын тулд нэг цаг гаруй машин жолоодох шаардлагатай болдог гэж хэлжээ.

Woo Seo Yul -ийн ээж охин нь шүтээн болох гэж хичээж байгааг нь хараад “зүрх нь эмзэглэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэр үргэлжлүүлэн тайлбарлахдаа сургуульд явахаас гадна Seo Yul -ийн хийдэг зүйл бол дуулж бүжиглэхэд л байдаг бөгөөд сургалтын төлбөр нь тийм ч хямд биш өндөр байдаг юм. Seo Yul-ийн ээж шүтээн болж чадахгүй байсан ч хэзээ нэгэн цагт ур чадвараа бүжигчин эсвэл бүжгийн багш болгон ашиглах боломжтой болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
13
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
4
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!