K- Драма

“Squid Game” дээр тодорхойгүй байгаа 5н асуулт

Squid Game -ийн зохиолч маань 2-р улирлыг хараахан төлөвлөөгүй байгаа гэсэн нь дэлхийн өнцөг булан бүрийн олон хүнийг бух.и.мду.улаад байгаа юм.Хэдийгээр батлагдаагүй байгаа ч 2-р улирал гарах маш өндөр магадлалтай юм. 1-р улирал дээр тодорхойгүй үлдсэн 5н асуултын хариултыг 2-р улиралаас харах боломжтой билээ.

1.Hwang Jun Ho амь.д х.эвэ.эр байгаа юу?

Гэхдээ тэр үнэхээр ү.х.с.э.н үү? Тоглоом удирдаж байсан хүн нь ах нь болж таарсан бөгөөд тэр дүүгээ яах бол?

2.Hwang In Ho яаж (мөн яагаад) тоглоом удирдагч болсон бэ?

Тэгээд Hwang In Ho өөрийн гэсэн оньсого юм. Jun Ho анх хэдэн жилийн өмнө сураггүй алга болсон ахдаа юу тохиолдсон тухай үнэнийг олж мэдэхийн тулд Squid Game -т орж ирдэг. Тавдугаар ангид тэрээр ах нь 2015 онд Squid Game-ийн ялагч байсан гэж мэдээлсэн файлуудыг олдог. Хван Ин Хо өөрийн сайн дураараа удирдаж байгаа эсэх, яагаад гэсэн асуултыг бидэнд үлдээгээд байна.

3.Тоглоомын ажилтнуудтай хийсэн гэрээ юу вэ?

Хүн бүрийн хамгийн том асуултуудын нэг бол тоглоомын ажилтнуудыг хэрхэн яаж элсүүлдэг вэ гэдэг асуудал юм. Seong Gi Hun -ийг худалдагчтай хийсэн тоглолтонд хоёр өнгөөр тоглоход нэг санаа гарч ирэг. Gi Hun цэнхэр өнгийг сонгодог боловч хэрэв тэр улааныг сонгосон бол ажилтан болох байсан хэмээн олон хүн таамаглаад байна.

4.Gong Yoo -ийн дүр ямар холбоотой вэ?

Тэр зөвхөн эхний болон сүүлийн ангиудад товчхон гарч ирсэн боловч түүний хэн болох нь тодорхойгүй байна. Тэр өөрөө өртэй юу? эсвэл Тэр Squid Game-ийн эхний үеийн өрсөлдөгчдийн нэг мөн үү? Т

5.Seong Gi Hun энэ бүхнийг хэрхэн нураах вэ?

Хэрэв драма хоёр дахь улиралдаа орох юм бол бидний хүлээж буй хамгийн том асуулт бол Gi Hun шинэ эрэл хайгуулаа хэрхэн хийх вэ гэдэг асуулт юм. Тэр дахин оролцогч болох уу? Тэр ажилтан болох уу? Тэр өөр арга замаар тоглоом руу орох уу? Тэр ганцаараа бүгдийг хийх үү? Бүх боломжууд ширээн дээр байгаа бөгөөд түүний яах эсэхийг зөвхөн 2р улиралаас л мэдэх болно. (Дээрээс нь тэр галзуу у.л.а.а.н өнгөөр яагаад үсээ будсан болохыг бид мэдэх ёстой!)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
14
+1
19
+1
1
+1
8
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!