K- Драма

Squid Game Gong Yoo-ийн дүрийн үнэн түүх

Netflix -ийн Squid Game нь эхний улирлын төгсгөлд бидэнд хэд хэдэн хариултгүй асуултуудыг үлдээсэн юм. Тэр асуултуудын нэг бол Gong Yoo-ийн бүтээсэн дүрийн тухай түүх юм. Бид хоёрдугаар улирал хүртэл хүлээх шаардлагагүй болсон бөгөөд Squid Game -ийн зохиолч, найруулагч Hwang Dong Hyuk The Chosun Ilbo -той хийсэн шинэ ярилцлагадаа үнэн түүхийг хэлжээ. Солонгосын хамгийн том эрэгтэй жүжигчдийн нэг тул үзэгчид түүний түүхийг ихээр сонирхож байгаа юм.

Худалдагч метроны буудал дээр гол дүрийн жүжигчин Seong Gi Hun (Lee Jung Jae тоглосон) уулзахдаа азгүй залууг ddakji тоглоомд уриалж, дараа нь Gi Hun-д оролцох боломжийг санал болгодог.

Гэхдээ Gong Yoo-гийн дүр бол Squid Game -ийн х.а.р.г.и.с туршилтуудаас үзэгчдийг бага ч гэсэн түлхдэг багаж хэрэгсэл юм. Squid Game хоёрдугаар улирал гарахгүй л бол тэд Gong Yoo-ийн үнэнийг хэзээ ч олохгүй гэж олон хүн хүлээж байсан ч шоуны зохиолч найруулагч саяхан нэгэн ярилцлагадаа худалдагчийн түүхийг тайлбарлажээ.

“Худалдагчийн талаарх олон таамаглал байдаг гэдгийг би мэднэ” Hwang Dong Hyuk үргэлжлүүлэн тайлбарлахдаа Gong Yoo-ийн дүр болох худалдагч нь Squid Game-ийн ажилтан байсан бөгөөд энэ тоглоомыг бүтээгч Oh Il Nam (Oh Yeong Su) -ы итгэлийг хүлээсэн юм. Түүний дараагаар албан тушаалаа дээшлүүлэн Gong Yoo-ийн худалдагчийн дүрд “тоглоомын гадна” бодит ертөнцөд “ажиллах боломж олгосон” гэжээ.

Эцэст нь манай Gong Yoo -ийн хариулт ил болсны дараа Hwang Dong Hyuk мөн ddakji тоглох үед худалдагч Seong Gi Hun -д бэлэглэсэн өнгөт хавтангийн тухай бас нэг чухал зүйлийг хэлэв. Gi Hun цэнхэр хавтанг сонгож, Squid тоглоомын тоглогч болсон боловч олон үзэгчид хэрэв тэр улаан хавтанг сонгосон бол түүнийг тоглоомын ажилтнуудын нэгээр элсүүлэх байсан гэж таамаглаж байсан. Гэхдээ энэ таамаглал үнэн болов уу?

Бодит байдал дээр тэдний сонгох өнгөнүүд нь тоглоом гэхээс илүүтэйгээр хотын домогтой холбоотой байв. Япон, Солонгосын аль алинд нь хий үзэгдэл нь оршин суугчдад улаан эсвэл цэнхэр ариун цэврийн цаас сонгохыг санал болгодог. Хотын домог ёсоор аль сонголтыг сонгосон хамаагүй, сүнс таныг а.л.а.х болно. “Би Солонгосын ердийн а.й.м.ш.и.г.т.а.й түүхээс болж ийм өнгөөр ​​явсан.” хэмээн хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
0
+1
2
+1
0
+1
1
+1
2
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!