Бусад

TWICE “The Feels” дуун дээрх гишүүдийн сонгосон тоонуудын утга юу вэ?

TWICE хамтлаг өөрсдийн анхны англи хэл дээрх цомгийн дуу “The Feels”-ийг саяхан цацсан билээ. Тэгвэл энэхүү дууны клиф дээр гишүүд тус бүр өөрсдийн дугаартай байсан бөгөөд тэр дугаарнуудыг нь нар анзаарсан уу? За ямар ч байсан эдгээр дугаарнууд ямар утга учиртай болохыг харцгаая.

1.Nayeon-9

9 дугаарыг сонгосон шалтгаан нь түүний төрсөн өдөр 9р сард болдог болохоор юм. Үүнээс гадна TWICE хамтлаг 9н гишүүнтэй болохоор сонгожээ.

2.Jeongyeon-0

Түүний сонгосон дугаар ямар нэгэн онцгой шалтгаангүй бөгөөд зүгээр л түүнд дуртай тоо байдаггүй болохоор сонгожээ.

3.Momo-64

Момогийн сонгосон тоо хамтлагийн хамгийн өндөр тоо болсон аж. Сонгосон шалтгаан нь түүний аав хөлбөмбөг тоглохдоо 64 дугаарын өмсгөлийг өмсдөг байжээ.

4.Jihyo-21

Jihyo-ийн энэ дугаарыг сонгосон шалтгааныг фенүүд нь сайн мэдэж байгаа байх. Тэрээр 2-р сарын 1-нд энэ хорвоод мэндэлсэн юм.

5.Sana-12

Ихэнх гишүүдийн адил тэрээр өөрийнхөө төрсөн сарын тоог сонгожээ. Гэхдээ Sana анх 37 гэсэн тоог авахыг хүсэж байсан боловч харамсалтай нь өөр гишүүн сонгосон байв.

6.Mina-37

Энэ тоог сонгосон шатгаан нь их гүн утгатай аж. Японд 3-ийн тоо нь “Mi”, 7-ийн тоог “Na” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

7.Dahyun-7

Түүний энэ тооны ард ихээхэн том утга агуулж байгаа юм. Насаараа хамтлагынхаа 7т ордог мөн TWICE хамтлагт ороход нь 7-р сарын 7-ний өдөр байжээ. Тийм болохоор азын дугаараа 7 гэж үздэг.

8.Chaeyoung-29

2 гэдэг нь TWICE хамтлагын орчуулгын утга бөгөөд 9 нь хамтлагийн нийт гишүүний тоог илэрхийлнэ.

9.Tzuyu-25

Олон хүмүүс энэ дугаарыг сонгосон шалтгааныг олох гэж хичээсэн боловч үнэндээ хариултыг хайх нь ямар ч утгагүй юм. Яагаад гэвэл Tzuyu зүгээр л Cool санагдсан болохоор энэ тоог сонгожээ. Маш энгийн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!