K- ДрамаКPOP

Салалтаар дууссан том оддын алдартай үерхлүүд

K Pop, K Drama-ийн одууд хоорондоо үерхэнэ гэдэг нь олон хүний үзэн ядалтыг хүлээж авахаас гадна цөөнгүй хүний хайр хүндэтгэлийг ч авдаг гэхдээ ихэнх үерхлүүд салалтаар дуусдаг юм. Тэдний дундаас маш цөөн хувь нь л хоорондоо гэрлэдэг билээ. Салалтаар дуусаж байсан том одуудын сенсацтай үерхлүүдтэй танилцацгаая.

1.Nam Joo Hyuk & Lee Sung Kyung

2017 оны 4-р сард энэ 2-ийн маань үерхэл батлагдсан боловч удалгүй салжээ. Гэхдээ хамгийн их сонирхолтой зүйл бол ig дээрээ оруулсан цуг байгаа зураг, бичлэгнүүдээ устгаагүй байдаг. Хэзээ нэгэн цагт нийлж магадгүй л юм.

2.Song Hye Kyo & Soong Jong Ki

Нарны үр садад цуг тоглосны дараа үерхэл нь баталгаажсан бөгөөд бүр хоорондоо гэрлэсэн юм. Гэсэн ч харамсалтайгаар 2019 оны 7р сард салснаа албан ёсоор зарласан.

3.Heechul & Momo

2020 оны 1р сард харилцаагаа ил болгосон боловч үнэндээ 2019 оны 8-р сараас эхэлсэн байжээ. Харамсалтай нь энэ оны 7-р сарын 8нд тэд салж байгаагаа албан ёсоор зарласан юм.

4.IU & Jang Ki Ha

2013 онд анх хоорондоо уулзаж байсан бөгөөд удалгүй үерхсэн боловч 4н жилийн дараа тус тусынхаа мөрийг хөөн найзууд болон үлджээ.

5.Kim Go Eun & Shin Ha Kyun

Тэд 1 жил орчим үерхсэн боловч завгүй хувиарын улмаас тус, тусынхаа замыг хөөн сайн найзууд болон үлдсэн байдаг.

6.EXO Kai & f(x) krystal

Тэд мөн л завгүй цагийн хувиарын улмаас салан өөрсдийнхөө кареерийг бодсон байдаг.

7.On Joo Wan & Jo Bo Ah

2014 онд танилцан 2015 оноос эхлэн болзсон боловч бараг 2 жилийн дараа салж байжээ. Тэдний салсан шалтгааныг агентлагууд нь сайн мэддэггүй байна.

8.Lee Dong Gun & T-ARA Jiyeon

2017 онд тэдний салсан тухай мэдээ олон хүнийг шоконд оруулж байсан юм. Тэд 2 жилийн турш үерхжээ.

9.EXO Kai & BLACKPINK Jennie

Үерхэж эхэллээ гэсэн мэдээ гарсны дараа дэлхий зүгээр л 2 хуваагдсан гэхэд болно. Харамсалтай нь завгүй хувиарын улмаас 4хөн сарын дараа салсан юм.

10.Suzy&Lee Dong Wook

4хөн сарын турш тэдний харилцаа үргэлжлэн салсан юм.Шалтгаан нь мэдээж завгүй цагийн хувиар бөгөөд нэг, нэгэндээ хангалттай цаг гаргаж чадахгүй байсан.

11.Lee Min Ho&Bae Suzy

2015 онд үерхэж эхлэн 2017 онд салсан байдаг. 2 талын агентлаг салсан шалтгааныг нь хэлэхдээ хувийн асуудлуудаас болсон гэдэг байна.

12.Kang Daniel & TWICE Jihyo

2020 оны 11-р сард тэдний салалтыг баталгаажуулжээ. Салсан шалтгаан нь мэдээж ойлгомжтой завгүй цагийн хувиар.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
14
+1
2
+1
2
+1
17
+1
3
+1
5
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!