КPOP

Jennie болон Jung Ho Yeon хоёрын анх танилцсан түүх

Squid Game дээрх дүрээрээ олон хүний хайрыг татсан жүжигчин Jung Ho Yeon BLACKPINK хамтлагийн гишүүн Женнитэй дотно найзууд гэдэг нь олонд ил болоод байгаа. Тэгвэл тэд анх яаж танилцаж, хэрхэн найзууд болж байсан түүхтэй танилцацгаая.

Тэдний харилцаа удаан хугацаанд үргэлжэлж байгаа бөгөөд Jung Ho Yeon Teen Vogue-д өгсөн ярилцлагандаа яаж танилцсан түүхээ хуваалцжээ.

“Бид анх Парисийн загварын 7 хоног дээр уулзсан. Женнигийн стилист нь намайг ч гэсэн мэддэг байсан болохоор бид уулзсан, гэхдээ үнэндээ бол би яг анх яаж нэгэнтэйгээ танилцаж байснаа сайн санахгүй байна”-Jung Ho Yeon Ho Yeon BLACKPINK-ийн тоглолтыг нь хүртэл очиж үзжээ.Насны зөрүү ч тийм хол биш бөгөөд мөн адилхан кареертай болохоор ч тэр үү тэдний найзын харилцаа удаан хугацаанд үргэлжилжээ.

Мөн Ho Yeon Женни түүнийг хэрхэн дэмжиж байсныг илчилсэн юм.” Намайг анхныхаа дүрийг авчаад байж байх үед над руу коффений машин явуулсан бөгөөд би маш их баяртай байсан юм. Мөн тэрээр инстаграм story-доо squid game цацагдхаас ч өмнө оруулсан байсан. Би үнэхээр итгэхгүй байсан ч түүнд маш их баярласан.”

Squid Game-ийн төгсгөл хэсэгт дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн нэр дунд Женнигийн нэр гардаг нь энэхүү Кофений машинтай холбоотой юм. Үүгээр ч зогсохгүй гол дүрийн жүжигчин Lee Jung Jae Женнигийн том фен гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
17
+1
42
+1
9
+1
2
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!