КPOP

140н сая орчим төгрөг зарцуулсан BTS-ийн фен охины цуглуулга

BTS хамлтагийн фен охин хамтлагийн цомог, ном, зураг гэх мэт зүйлсүүдэд нийт 50000н ам доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 140 сая гаруй төгрөгийг зарцуулжээ.Тэрээр 18н настай бөгөөд California-д амьдардаг байна. Анх 11н настайгаасаа буюу 2014н оноос хамтлагийг идэвхтэй дэмжсэн аж.

Lifestyles of the Biggest Standoms-ийн сүүлийн анги дээр энэ талаараа тайлбарлажээ. Тэрээр өдөрт дор хаяж 5н цагийг BTS хамтлагийн дууг сонсоход зарцуулдаг гэжээ. Коллежийн төлбөртөө тэнцэхээр мөнгийг BTS хамтлагт зориулсан байна.

Үүнд зөвхөн түүний барааны цуглуулгад 30,000 доллар, концертын тасалбар, BTS -ийн гишүүдийн өмссөн хувцас гэх мэт зүйлсэд 20,000 доллар орно.Тэрээр бүр гарын үсэгтэй School Luv Affair -ийг худалдаж авсан бөгөөд thuy биш yobin гэсэн охинд зориулагдсан гарын үсэг байв.

“Хэн бичсэнийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ би судалгаа хийсэн. Энэ бол [Шюгагийн] гар бичмэл байж магадгүй гэж бодож байна … Мэдээж [Yoobin] бол би биш, гэхдээ би өөрийнхөө нэрийг бичээгүй байсан ч гэсэн гарын үсэг зурсан цомог авахыг үнэхээр их хүсч байсан.”-Thuy

Thuy-ийн BTS -ийн цуглуулгад таны бодсоноос илүү олон тооны зүйл багтсан болно. Мөн Thuy зөвхөн Big Hit Music -ийн үйлдвэрлэсэн зүйлсийг цуглуулдаггүй; Тэр бас BTS -ийн Cold Brew -аас гаргасан Lemona брэндийн бүтээгдэхүүнтэй.

Нэмж дурдахад тэрээр үнэтэй байсан ч гишүүдийн зураг авалт дээр эсвэл олон нийтийн газар өмсдөг байсан хувцасыг худалдаж авдаг. Түүний зарим хэсэгт Жиминий Weverse сэтгүүлд өмсдөг цамц, Jungkook-ийн шууд нэвтрүүлэгийн үеэр өмссөн цамц, Jungkook, J-Hope нарын өмсдөг Balenciaga пүүз багтсан болно. Ихэнх эд зүйлс 2000 доллараас дээш үнэтэй.

Түүний зарцуулсан бусад мөнгөн дүнгийн зарим хэсэгт BTS-ийн номнууд 500 ам.доллараар багтана.

BTS-ийн стикер наалтууд дээр 600 доллар …

BTS микрофон дээр 170 доллар …

BTS цомог дээр $ 5,000 доллар …мөн концертын тасалбар, онгоцны тийз, зочид буудалд 20,000 доллар. “Би хичнээн их мөнгө зарцуулсан тухайгаа эцэг эхдээ, магадгүй ганц хоёр удаа худлаа хэлсэн … Аавынхаа сэтгэл санааны тогтвортой байлгахын төлөө би түүнд хичнээн их мөнгө зарцуулснаа хэлээгүй. Тэр мэдээгүй байсан нь дээр байх.”- Thuy

Мэдээжийн хэрэг, жинхэнэ цуглуулагчийн хувьд тэрээр худалдаж авсан эд зүйлсийнхээ ихэнхийг шинэ хэвээр нь байлгахын тулд ашигладаггүй. Ихэнх хүн олон зүйл худалдан авах нь үнэ цэнэгүй гэж үздэг бол Thuy-л харин өөр байдаг. Жишээлбэл, түүний A.R.M.Y Bomb гэрлийн чийдэн нь түүнд “хамгийн их утга учиртай” юм. Тэр бүр үүнийг BTS-ийн харамсалтайгаар цуцалсан 2020 оны дэлхийн аялан тоглолтонд зориулан өөрчилж өгөхөөр шийдсэн бөгөөд гараараа 7000 ширхэг гоёл чимэглэлийн чулуу түрхэж 20 цаг зарцуулсан байна.

Мэдээжийн хэрэг, үүнийг уншиж буй олон А.Р.М.И ч гэсэн Thuy -ийн цуглуулга дээд зэрэглэлийнх гэж бодож магадгүй боловч олон хүн түүнийг тэнэг гэж боддог байна. Эцэст нь хэлэхэд зарцуулсан бүх мөнгө нь Thuy -ийн BTS -ийг хайрлах хайраас үүдэлтэй юм.”Миний хувьд тэд бол миний гэр бүлээс гаднах өөр нэгэн чухал хүмүүс юм.”- Thuy. Дуртай зүйлдээ мөнгө зарцуулж чаддаг хэмжээний байгаарай залуусаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
25
+1
2
+1
0
+1
3
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!