КPOP

Гадны улсын иргэд К-Попын агентлагт ажилд орох боломжтой юу?

Хэрэв та дуртай шүтээнүүдийнхээ төлөө ажиллахыг мөрөөдөж байгаа бол танд магадгүй аз таарч мэдэх юм. К-Попын агентлагууд Солонгосоос илүү гадны улсын хүмүүсийг ажилд авах сонирхолтой болсон аж. Илүү олон хамтлагууд зах зээлд гарч эхэлснээр урьд урьдынхаас илүү олон ажилчидтай болох шаардлагатай болжээ. HYBE нь одоогоор ажилд авах боломжтой 60н ажлын байр байгаа бөгөөд ирэх жил 500 гаруй ажилтантай болох төлөвтэй байна.

Гэхдээ сонирхолтой нь тус ажилд зөвхөн Солонгосчууд ордоггүй. Conexus Labs-ийн карьерын нөөцийн үйлчилгээний K-Pop компанийн гүйцэтгэх захирал Lee Sang Hwan The Korea Times-д өгсөн ярилцлагандаа агентлагууд урьд өмнө байгаагүй олон гадаадын хүмүүсийг ажилд авахыг хүсч буйгаа мэдэгджээ. “K-pop-ийн салбарт гадаад ажилчдын тоо ойрын өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.”-Lee Sang Hwan

Жишээлбэл, JYP Entertainment саяхан Японд нээлттэй ажлын байр зарласан бол SM Entertainment гадаадын иргэдэд шинэ ажлын байрны бүртгэлд хамрагдах боломжтой гэж мэдэгдсэн байна. Дэлхий даяар зарласан ажлын байруудад Idol менежер, маркетинг, бизнесийн чиг үүргийг багтаасан болно.

К-Поп салбарын олон улсын ажилчдын өсөлтийн хурд маш хурдан өсч байгаа тул Lee Sang Hwang ойрын ирээдүйд “Компаниуд зөвхөн гадаадын иргэдэд зориулсан ажлын зар бичиж магадгүй гэж бодож байна” гэжээ. Тэрээр хэлэхдээ олон хэлний мэдлэгтэй, соёлын гүнзгий ойлголттой байх нь олон улсын ажилчдыг солонгос ажилчдаас ялгаруулдаг онцлог гэдгийг тайлбарлав.

Мэдээжийн хэрэг, хэрэв та K-Pop салбарт ажиллахыг хүсч байгаа бол өөрийн чадвараа сайжруудах хэрэгтэй. Lee Sang Hwan хэлэхдээ ажилахыг хүсэж байгаа хүмүүс солонгос хэлтэй, захидал бичгээ солонгос хэл дээр бичиж, солонгос ажил хайгчидтай ижил шаардлага хангасан байх ёстой гэжээ. Доорх зураг бол SM Entertainment-ийн ажилчид.

Conexus Lab нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа K-Pop-д ажиллах хүсэлтэй хүмүүст туслахын тулд онлайн дотоодын лекцүүдийг англи, япон, вьетнам хэл рүү орчуулж байгаа гэжээ. Түүнчлэн Солонгосын их сургуулиудтай хамтран Гадаадад суралцах хөтөлбөр нээхээр төлөвлөж байгаа юм. 300 орчим солонгосчуудад K-Pop агентлагт ажилд ороход нь тусалсны дараа тус компани олон улсын ажил хайгчдад ижил амжилтыг авчрахыг зорьж байна.

Хөшигний ард байгаа ажилтнуудын хувьд амьдрал бол шүтээнүүдийнх шиг тийм ч сайхан биш юм. Lee Sang Hwan хэлэхдээ, K-Pop компанид ажиллах нь 9-6 цагийн хуваарьтай, мөн эргэн ирэлтийн үеэр ажлын цаг уртассан шөнөжин ажилладаг байна. Дээрээс нь K-Pop салбарт анхны цалин нь таны бодож байснаас бага байх болно. Жишээлбэл, HYBE -ийн жилийн дундаж цалин 30.9 сая вон (ойролцоогоор 27,300 доллар) байдаг. Үүнтэй харьцуулахад Өмнөд Солонгосын дундаж цалин жилд дунджаар 42,000 доллар юм.

Зарим компаниуд өөрсдийн шүтээнүүдийн фенүүдийг ажилд авахыг илүүд үздэг боловч нөгөө хэсэг нь ийм шаардлага тавидаггүй байна. Тийм болохоор та энэ салбарт ажиллах хүсэлтэй байгаа бол солонгос хэл сурч, өөрийн хувийн ур чадвараа эртнээс сайжруулж эхлээрэй , амжилт хүсэе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
3
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!