Бусад

Үзэгчдийн хүлээлтэнд хүрж чадаагүй драманууд

Жил бүр маш их драманууд нээлтээ хийдэг. Гэсэн хэдий ч цөөхөн хэд нь л мартагдашгүй сэтгэгдэл үлдээж чаддаг юм. Үүнтэй холбогдуулан фенүүдийн сэтгэл догдлон хүлээж байсан боловч хүлээлтэнд нь хүрж чадаагүй драмануудыг хүргэж байна.

“Record of Youth”

Park Bo Gum -ийн ц.е.р.эгт явхаасаа өмнөх драма, мөн эмэгтэй гол дүр нь оскарын шагналт Parasite-аар алдартай болсон жүжигчин Park So Dam байсан юм. 2 том од тоглосон болохоор үзэгчид зохиолыг нь тийм сайн биш гэж үздэг.

“Melting me Softly”

Ji Chang Wook, Won Jin Ah нар бол Солонгосын энтертайнмент салбарын хамгийн уян хатан, авьяаслаг жүжигчид юм. Мэдээж фенүүд нь маш их хүлээж байсан бөгөөд тэр хүлээлтэнд энэ драмыг хүрээгүй гэж үздэг.

“Bride of the water G.o.d”

Жинхэнэ супер одуудын тоглосон драма. Гол дүрд Nam Joo Hyuk, Shin Se Kyung тоглосон бол туслах дүрд Krystal Jung, Gong Myung, Lim Ju Hwan нар тоглосон юм. Гэсэн хэдий ч энэхүү драманы зохиолыг тийм ч сайн биш гэж үздэг. Ер нь үзсэн хүмүүс мэднэ дээ, үнэхээр муу зохиолтой.

“Sisyphus: The Myth”

Давтагдашгүй Park Shin Hye, Cho Seung Woo нарын тоглосон 2021 оны шинэхэн драма энэхүү жагсаалтанд орж байна. Зохиолын хувьд ер нь дажгүй сонирхолтой байсан ч зүгээр л үзэгчид ийм Шинжлэх ухаан төрлийн драманд толгойгоо гашилгахыг хүсээгүй байх.

“More than Friends”

Shin Ye Eun, Ong Seong Wu, Kim Dong Jun нар өөрсдийн дүрд эгдүүтэй, сайхан сэтгэлээр тоглосон ч драмын хоёрдугаар хагаст фенүүдийнхээ хүлээлтийг биелүүлж чадаагүй юм.

Nevertheless

Гол дүрд мэдээж 2 том од Song Kang, Han So Hee тоглосон юм. Гэсэн хэдий ч үзэгчдийн үзэлтийн хувь маш бага байсаар байгаад дууссан билээ. Яахав манай Монголд гайгүй байсан байж магадгүй ч үнэндээ олон улс, Солонгост тийм ч сайн байгаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
4
+1
3
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!