Бусад

Нас бол тоо гэдгийг батлах айдолууд

Өнөө цаг үед К-Попын салбарт дебют хийж шүтээн болно гэдэг нь насны залууд хийдэг болжээ. Хэдийгээр эдгээр шүтээнүүд тийм хөгширсөн хойноо айдол болоогүй ч к-попын салбартаа харьцангуй хөгшиндөө орох юм. Тэгэхээр бид бүхэнд боломж бий, нас бол зүгээр л тоо. К-Попын салбарт харьцангуй хойно дебютээ хийн айдол болсон хүмүүсийг танилцуулж байна.

Hui(PENTAGON)

Hui 1993 оны 8-р сарын 28нд төрсөн бөгөөд эдүгээ 28н настай юм. 2016 онд 23н настай байхдаа дебютээ хийж байжээ. Шүтээн болохын тулд 9н жилийн турш дадлагжигч хийж байв.

Yoon Jisung (Wanna One-ий гишүүн байсан)

1991 оны 3-р сарын 8нд төрсөн бөгөөд энэ жил 30н настай юм. 2017 оны 8р сарын 17нд Produce 101 дээр 8р байранд жагсан 26н настайдаа дебютээ хийжээ.Wanna One хамтлаг тарсны дараа дахин соло дебютээ 28н настайдаа хийсэн юм.

Park Bom (2NE1 хамтлагийн гишүүн асан)

Энэ жил 30н насны босгыг давж байгаа бөгөөд анх 2009 оны 5р сарын 17нд 25 настайдаа дебютээ хийж байв. Хамтлаг тарсны дараа 2019 онд 35н настайдаа өөрийн анхны соло цомгийг гаргасан юм.

Jinho(PENTAGON)

1992 онд төрсөн бөгөөд одоо 29н настай. PENTAGON хамтлагт 24н настай байхдаа дебютээ хийж байв.

Sojin(Girls Day)

Sojin 1986 онд төрсөн бөгөөд одоо 35н настай. 2010 онд 24н настай байхдаа дебютээ хийж байв.

J.Seph(KARD)

2017 онд 25н настай байхдаа хамтлагийн хамгийн хөгшин гишүүн болж нэгдэж байв. Энэ жил 29н нас хүрсэн юм.

Dara(2NE1 хамтлагийн гишүүн байсан)

Үзэсгэлэнт Дара 1984 оны 11р сарын 12нд төрсөн бөгөөд энэ жил 36н нас хүрж байна. Түүний хамтрагч байсан Park Bom-оос хэдхэн сарын дүү аж. 2009 онд 24н настайдаа дебютээ хийсэн юм. Эцэст нь энэ жилийн 5р сард YG-аас гаран Abyss-д өөрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.

BM(KARD)

Мөн 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 29н нас хүрж байгаа. 24н настайдаа хамтлагтаа дебютээ хийж байв.Мөн энэ жилийн 6р сарын 9нд өөрийн соло дебютээ хийсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!