КPOP

“Squid Game”-ийг үзсэний дараа үзэхэд тохиромжтой Солонгос кинонууд

Squid Game 9 -р сарын 17 -нд анхны гаралтаасаа хойш Netflix -ийн хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон юм. Ер нь танилцуулах шаардлаггүй байх. Таныг суудлын ирмэг дээр байлгах S.urvi.va.l төрлийн драма болон кинонуудыг танилцуулж байна.

1.Train To Busan

Хэрэв та “Squid Game” -г үзсэн бол тоглогчдыг элсүүлдэг эрхэм Gong Yoo-г санаж байгаа байх.Ихэнх үйл явдал галт тэргэнд өрнөх бөгөөд бидний сайн танил Ma Dong Seok бас нэгэн дүр бүтээдэг бөгөөд танд уйлах, өрөвдөх, уурлах зэрэг бүх л мэдрэмжийг өгөх болно.

2.“Along with the G.o.d.s: The Two Worlds”

Ганц л дүрэм зүйл бий та өөрийн сайн хүн гэдгээ батлахын тулд бурхдын шүүлтэнд орно. Мөн таныг дагаж явах 3н хамгаалагч бий. Жүжигчид өөрсдийн дүрд маш их хүсэл тэмүүлэл, чин сэтгэлээр хандсан тул үзэхэд сонирхолтой байх болно.

3.“Along with the G.o.d.s: The Last 49 Days”

Бид киноны туршид Ma Dong Seok-ийн хөгжилтэй хэсгүүдийг үзэхээс гадна өөр олон сонирхолтой үйл явдлууд болох болно. Зарим хэсэг нь таныг уйлуулж ч магадгүй. Аан бас зарим хэсэг нь үнэхээр их сонирхолтой. Энэ анги дээр нь хамгаалагчдын түүхийг илүү их өгүүлдэг юм.

4.“De.v.il Ju.dge”

Хэрэв шударга ёс таны гарт байсан бол та юу хийх байсан бэ? Нийт 16н ангитай бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн ч гэсэн үнэхээр шилдгүүд байгаа юм. Таныг энэ онц сонирхолтой драмыг үзэхийг зөвлөж байна.

5.“Liar’s Game”

Хэрвээ та худлаа хэлэн нэгнийхээ мөнгийг авах шоу та орох уу? Энэ драма бол яг энэ талаар өгүүлдэг юм. Урвалт, хууралт зэргийг маш ихээр харуулах бөгөөд нөгөө талаас сайхан зүйлийг ч бас харуулдаг.

6.“Sweet Home”

Ер нь бол Squid Game гарахаас өмнөх Netflix-ийн хамгийн алдартай Солонгос цуврал байсан юм.Онц сонирхолтой зэвүүн мут.ант амьтан ихтэй цуврал юм.

7.”St.r.an.g.ers from the H.e.ll”

“Т.а.м бол бусад хүмүүс” гэгддэг энэхүү драма нь хотод ажилд орсныхоо дараа Сөүл рүү нүүсэн зохиолч Yoon Jong Woo (Im Siwan) тухай өгүүлдэг. Бэлэн мөнгөгүй болохоор хямдхан дотуур байранд ордог. Энэхүү сэтгэлзүйн тр.и.лл.ер нь su.rv.iva.l төрлийг цоо шинэ шатанд гаргасан гэж хэлэх нь зөв байх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!