КPOP

Бороонд дуртай хүмүүст тохирох драманууд

Зарим хүмүүсийн хувьд бороотой өдрүүд дурсамж, ганцаардлын мэдрэмжийг төрүүлдэг. Энэ жилийн сүүлчийн бороо хэзээ орохыг мэдэхгүй ч энэ удаа бороонд дуртай хүмүүстээ зориулаад бороог санагдуулам драмануудыг танилцуулж байна.

1.”Splash Splash Love”

Энэхүү цуврал нь борооны эргэн тойронд өрнөдөг бөгөөд энэ нь бороог санагдуулам мэдрэмжийг өгөх болно. Нэгэн ахлах сургуулийн охин цаг хугацаагаар аялснаар үйл явдал өрнөнө.

2.“Hometown Cha-Cha-Cha”

Жижиг тосгонд нэгэн хөөрхөн хайрын түүх эхэлдэг. Гол дүрд бидний сайн мэдэх Shin Min Ah, Kim Seon Ho нар тоглосон бөгөөд та энэ драмыг үзээд зүгээр л бүх мэдрэмжийг мэдрэх болно.

3.”Love Rain”

“Love Rain” бол анхны хайрын сонгодог K драма юм. “Love Rain” бол чиний сэтгэлийн уяаг тайлах анхны хайрын сайхан үлгэр юм. Энэ нь 70 -аад оны үеэс эхлэх бөгөөд маш их романтик мэдрэмжийг төрүүлэх болно. Мэдээж бас таныг эморуулах болно.

4.“Pretty Noona Who Buys Me Food”

“Pretty Noona Who Buys Me Food” нь романтик түүхийг хоёр үндсэн гол дүрээр өгүүлдэг. Joon Hee, Jin Ah хоёрын бие биентэйгээ үүсгэх харилцааны халуун, хүсэл тэмүүлэл нь таны зүрх сэтгэлийг бүрэн хайлуулах болно.

5.“18 again”

Yoon Sang Hyun нь Hong Dae Young хэмээх дүрд тоглодог бөгөөд найз охин нь ахлах сургуульд байхдаа жирэмсэн болж, улмаар тэд гэрлэжээ. Хун Дэ Янг сагсан бөмбөгчин болох ирээдүйгээ орхих ёстой байсан бол эхнэр нь хөтлөгч болох мөрөөдлөө орхих ёстой байв. Гайхамшигтай үйл явдлын дараа тэрээр 18н насандаа эргэж ирдэг.Энэхүү цувралд таны зүрх сэтгэлд тэсрэлт үүсгэх бүх зүйл бий, таныг уйдаах секунд гэж байхгүй бөгөөд хамгийн сайн нь үүнийг үзэж дууссаны дараа танд аз жаргал, эдгэрэлтийн мэдрэмж үлдээх болно.

6.”She was pretty”

Эрэгтэй гол дүрийн бороо орох бүрт тохиолддог ө.вчинд нь зөвхөн анхны хайр болох Hye Jin -л тусалж чадна. Энэ хоёр бие биентэйгээ хамт байхыг хүсч байгаа боловч цуг байхын тулд маш олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!