КPOP

Айдолуудтай хамаатан ТикТок одууд

Залуу насныхны хувьд TikTok хамгийн алдартай апп болоод байгаа юм. ТикТокийн зарим одууд айдолуудтай холбоотой байдаг байна.Та бүхний мэдэхгүй байж магадгүй айдолуудтай хамаатнууд цөөн тикток одуудыг хүргэе.

1.Lea Navvab Huening (TXT’s Hueningkai эгч)

Тэр бол TikTok-ийн хатан хаан гэж хэлж болох бөгөөд хамгийн сүүлийн үеийн тренд бүжгүүдийг гол бичлэгээ болгодог байна. Тэр үнэндээ VIVA охидын хамтлагийн гишүүн байсан. Одоо тэр TikTok, YouTube, Instagram гэх мэт платформууд дээр контент бүтээдэг. 1.6 сая дагагчтай бөгөөд түүний ТикТок нэр нь lea_navvab шүү.

2.Seo Ji Yeon (BTS хамтлагийн RM -ийн үеэл)

Тэр үнэхээр ММА-г дэмждэг алдартай т.ул.аанч юм. Энэ бүх гэр бүл үнэхээр авьяастай юм аа.446 мянга гаруй дагагчидтай бөгөөд түүний хаягийг дагахыг хүсвэл jiyeon.00 шүү.

3.Hannah Bahng (Stray Kids хамтлагийн Bang Chan -ийн дүү)

Ханна өөрөө авьяаслаг дуучин. Stray Kids хамтлагийн ахлагч Банг Чаны дүү 17 настай.Тэрээр YouTube, TikTok, Instagram дээр контент бүтээгч бөгөөд олон төрлийн авьяас чадвараа харуулдаг байна. Түүний ТикТок нэр нь hannahbahng бөгөөд 950,000 гаруй дагагчидтай.

4.Olivia Lee (Stray Kids хамтлагийн Феликсийн эгч)

Энэ бол Феликсийн эгч гэдгийг түүн рүү харахад л тодорхой харагдаж байна.ТикТок нэр нь ollieleeleelee бөгөөд нийт 247000 мянга гаруй дагагчидтай юм. Ханнагийн нэгэн адил та Оливиаг TikTok болон Instagram дээр дагах боломжтой.

5.Sofia Chwe (Seventeen хамтлагийн Vernon -ийн дүү)

Верноноос зургаан насаар дүү , энэ гэр бүл үнэхээр сайн гентэй юм аа. 64000 гаруй дагагчидтай бөгөөд ТикТок нэр нь sofiaeschwe шүү. Яасан ч адилхан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
15
+1
4
+1
4
+1
0
+1
1
+1
1
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!