КPOP

Эмэгтэй хамтлагуудын нүүр царай болсон шүтээнүүдийн будаггүй төрх

Хүмүүс яагаад К-Попийн хамтлагуудад дуртай байдаг вэ? Гол шалтгаан нь мэдээж яалтчгүй царайлаг хүмүүс байдаг болохоор юм. Хамтлагууд өөрсдийн нүүр царай болох хүнээ дундаасаа сонгодог билээ. Энэ удаа эмэгтэй хамтлагуудын нүүр царай болсон хүмүүс будаггүй үедээ ямар байдгийг харцгаая.

1.BLACKPINK Jisoo

Тэрээр удахгүй жүжигчний дебютээ хийх гэж байгаа бөгөөд түүний энэ царай жүжигчид дундаа үнэхээр их магтуулна гэдэгт итгэж байна.

2.TWICE Tzuyu

Саяхан олимпийн үеэр дэлхийн ихэнх хүмүүс энэ хөөрхөн эмэгтэйд дурласан гэхэд болно. Tzuyu эмэгтэй шүтээнүүд дундаа нэлээн өндөр бөгөөд урт хөл, тэгш хэмт биеийн хэлбэр нь түүнийг хамтлагийн visual гэдгийг шууд илтгэнэ.

3.ITZY Yuna

2019 онд ITZY хамтлаг “DALLA DALLA” дуугаараа дебют хийн түүнээсээ хойш 4-р үеийн хамгийн сайн амжилттай эмэгтэй хамтлаг болсон билээ. 2 жилийн турш Юна олон төрлийн загварыг бидэнд үзүүлсэн бөгөөд Юна будаггүй байхдаа ч үнэхээр хөөрхөн юм.

4.(G)-IDLE Miyeon

За энэ хүн дээр үнэхээр хэлэх үг алга яалтчгүй хөөрхөн юм.

5.Girls Generation Yoona

Мэдээж бид 2-р үеийн шилдэг хамтлагуудын нэг хэсэг болсон Girls Generation хамтлагийн нүүр царайг мартаж болохгүй. Дуучин, жүжигчин, хөтлөгч энэ онни үнэхээр хөөрхөн юм аа.

6.aespa Winter

Гол хоолой, хамтлагийн нүүр царай гээд энэ хөөрхөн охины авъяас үнэхээр гайхалтай.

7.EVERGLOW Yiren

Produce 48 дээрээс анх хүмүүс олж харсан бөгөөд одоо манай хүн 4-р үеийн шилдэг эмэгтэй хамтлагуудын нэг EVERGLOW-т байгаа.

8.Apink Naeun

2011 онд дебютээ хийсэн бөгөөд түүнээс хойш 10н жилийн турш гадаад төрхөөрөө фенүүдээ гайхшруулсаар байгаа юм.

9.LOONA Heejin

Loona хамтлаг маш олон царайлаг гишүүнтэй хамтлаг юм. Харин тэдэн дундаас онцгойрсон хүн бол Heejin билээ.

10.Red Velvet Irene

Мөсөн хатан гэж болох энэ хөөрхөн шүтээнийг маань хүмүүс сайн таниж байгаа байх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
7
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!