КPOP

“Penthouse”-ийн жүжигчин Choi Ye Bin залиланд өртөж байжээ

SBS K-Drama Penthouse-ийн жүжигчин Choi Ye Bin JTBC-ийн Knowing Bros нэвтрүүлгийн сүүлийн ангид залиланд өртсөн тухай түүхээ хуваалцсан бөгөөд тэр луйва.рчин өөрийгөө п.ро.ку.ро.р мэт дүр үзүүлснийг илчилжээ.

“Дебют хийхээсээ өмнө намайг дуут мессеж ашиглан хуурсан. Тэд пр.ок.ур.орын дүр үзүүлж, миний банкны данс аюулд орсон гэж хэлсэн. Би онлайнаар п.ро.к.у.р.орын нэрийг хайсан бөгөөд тийм нэртэй прокурор үнэхээр байсан.” ⁠— Choi Ye Bin

Дебют хийхээс өмнө тохиолдсон тул түүний банкны дансанд тийм ч их мөнгө байгаагүй байна.

“Энэ нь намайг дебют хийхээс өмнө байсан болохоор би хэцүү үеийг туулсан. Миний банкны дансанд байсан 900,000 вон (~ 760.91 доллар) надад байгаа бүх зүйл байсан. Намайг мөнгөө явуул гэж хэлсэн бол би сэжи.глэх байсан ч мөнгөөрөө бэлгийн гэрчилгээ худалдаж аваад серийн дугаараа явуулаарай гэж хэлсэн. Тэд надад бүх зүйл шийдэгдсэний дараа мөнгөө буцааж өгөх болно гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш нь миний банкны хадгаламжийн нийт дүн тэг болсон.⁠”— Choi Ye Bin

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
6
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!