КPOP

Хоорондоо ихэр мэт адилхан айдолууд

Та магадгүй өөртэйгээ адилхан хүнтэй таарж байсан ч байж магадгүй. Зөвхөн манай Монголд ч гэлтгүй Солонгост ч гэсэн үнэхээр адилхан хүмүүс байдаг байна. Хоорондоо ихэр мэт адилхан айдолуудтай танилцацгаая.

1.Irene(Red Velvet) ба Taeyeon (Girls ’Generation)

Хамгийн гайхалтай зүйл бол хоёр шүтээний хуучин зургуудаас хэн хэн болохыг олж тогтооход бэрхшээлтэй байгаа юм.

2.Yoona (Girls ’Generation) ба Krystal [f (x)]

Хоёр од үнэхээр адилхан харагдаж байгаа бөгөөд энэ 2-ийг хооронд нь андуурсан хүн олон байсан юм.

3.Sungjong (INFINITE), Song Hye Kyo

Ер нь бол төөрөлдсөн эгч дүүс шиг л харагдаж байна.

4.Xiumin (EXO), Moonbyul (MAMAMOO), Minhyuk (BTOB)

Ер нь бол энэ 3 маань ямар их адилхан байгааг та бүхэн харж байгаа байх.

5.Yoon Jisung, Jeong Jinwoon (2AM)

Жинвүүн хүртэл Жисонг өөртэй нь их адилхан гэж боддог байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

6.Ерин (GFRIEND) ба Минхи (STELLAR -ийн гишүүн байсан)

Хамтад нь байгаа зургийг хараад хэн нь хэн болохыг сонгох бэрхшээлтэй тулгарч магадгүй юм. Гэхдээ санаа зоволтгүй олон хүн ийм бэрхшээлтэй тулгарсан.

7.Jungkook (BTS) ба Sungjin (DAY6)

Хүмүүс өмнө нь Сунжинийг Жонгүкийн төрсөн ах гэж боддог байсан яагаад тэгэж боддог болохыг энэ зураг хангалттай харуулна. Бид тэднийг буруутгах аргагүй, учир нь та энэ зургийг хараад та ч гэсэн ижил зүйлийг бодож эхлэх болно.

8.Бэкхён (EXO) ба V (BTS)

Магадгүй K-Pop дахь хамгийн алдартай дүр төрхтэй хамтрал байх. Фенүүд нь Бэкхён болон V -ийн царай хоорондоо ямар их төстэй болохыг олон жилийн турш яриж ирсэн юм.

9.Tzuyu (TWICE) ба Hyunjin (LOONA)

Hyunjin -ийг LOONA -ийн нэг хэсэг болгон танилцуулах үед хүмүүс түүнийг Tzuyu -тэй үнэхээр их адилхан байна гэж байсан. Бусад шүтэн бишрэгчид нь түүний дүрслэлийг Tzuyu, AOA Seolhyun, Apink Naeun нарын холимог гэж үзсэн байна.

10.Woozi (SEVENTEEN) ба Suga (BTS)

Хүмүүс энэ хоёрын ижил төстэй дүрслэлийг олон жилийн турш яриж ирсэн бөгөөд энэ хоёрын зурган дээр “аав шиг, хүү шиг” гэсэн үг бичих дуртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
7
+1
11
+1
4
+1
3
+1
2
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!