КPOP

SM Entertainment-ийн нүүр царай болсон эмэгтэй айдолууд

Ямар ч хамтлаг аль нэг гишүүндээ “visual” гэсэн үүргийг өгдөг. Хэдийгээр SM Entertainment олон царайлаг эмэгтэйчүүдтэй ч энэ удаа SM-ийг тодорхойлох нүүр царайнуудтай танилцацгаая.

Sulli

Түүнийг хүмүүс согоо хэмээн хочилдог байв. Харамсалтай нь 2019 онд тэнгэрийн орон луу явсан.

BoA

Тэрээр үнэхээр оцнгой дүр төрхтэй бөгөөд мэдээж тэр SM-ийг төлөөлөх шилдэг эмэгтэй айдолуудын нэг гэхэд эргэлзэх зүйлгүй.

F(x)-ийн гишүүн байсан Krystal

Krystal 2016 онд хүмүүсийн хамгийн их хүсдэг биетэй эмэгтэй айдолоор тодорч байв. Мэдээж тэрээр энэ жагсаалтанд орохгүй бол болохгүй.

Red Velvet Irene

Дебютээ хийсэн цагаасаа л өөрийн царайгаараа алдартай байсан. Түүний олон фенүүд Taeyon-той төстэй гэж үздэг юм.

S.E.S хамтлагийн Eugene

Eugene 2016 онд “К-Поп түүхэн дэх шилдэг охидын хамтлагийн visual гишүүн”-ээр тодорч байв. Хэрвээ та драма үздэг бол алдарт Пентхаус драманд гол дүр бүтээсэн.

Red Velvet хамтлагийн Yeri

Red Velvet гайхалтай дүрслэлээрээ олны анхаарлыг татдаг. Irene-г хамтлагийн “нүүр царай” гэж үзэж болох ч олон нетизэнчүүд Йериг энэ цолыг авах нь зүйтэй гэж боддог.

Girls’ Generation хамтлагийн Taeyeon

Taeyeon гоо үзэсгэлэнг авьяастай хослуулсан бөгөөд олон нетизэнчүүд түүнийг К-Поп дахь шилдэг нүүр царайнуудын нэг гэж үздэг.

Girls’ Generation хамтлагийн Yoona

Yoona “К-Поп түүхэн дэх шилдэг охидын хамтлагийн visual гишүүн” номинацид Eugene-ийн дараа хоёрдугаар байрт орсон. Тэрээр мөн гайхалтай, сонгодог гоо үзэсгэлэнгээрээ алдартай.

aespa Карина

Шүтэн бишрэгчид нь үргэлж эфирийн, дэгжин, зүгээр л тэнгэрлэг гэх мэт үгсийг хавсаргадаг. 4-р үеийн охидын хамтлагуудын гишүүдээс хамгийн хөөрхөндөө орно гэхэд буруудахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
4
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!