Бусад

2010 оны охидын хамтлагуудын хит дуунууд

Хэдүүлээ цаг хугацааны машин ашиглан 2010 онд очицгооё. 2010 он бол олон шилдэг шинэ хамтлагууд, шинэ хит дуунууд гарч байсан К-попын шилдэг жилүүдийн нэг юм. Ингээд 2010 онд хит болж байсан эмэгтэй хамтлагуудын дуунуудтай танилцацгаая.

Girls Generation-Oh!, Run Dev.il Run, Hoot

Girls’ Generation 2010 онд гаргасан дуу бүр нь 1-р байранд орж, үнэмлэхүй амжилтуудыг үзүүлсэн. “Oh” цомгоо 2010 оны 1-р сард хоёр дахь бүрэн хэмжээний цомгийнхоо нэг хэсэг болгон гаргасан бол “Run Devil Run” нь өөр цомгийн хэсэг байв.

Wonder Girls – 2DT

Wonder Girls АНУ-д дебютээ хийсний дараа бараг хоёр жилийн дараа анхны эргэн ирэлтээ Солонгост хийж байв. Хэдийгээр дуу нь олны анхаарлыг татаагүй ч (мөн хоёр долоо хоног л сурталчилсан) дуу нь жилийн чартын 7-р байрыг эзэлж байжээ.

T-ara – I Go Crazy Because of You

Bo Peep Bo Peep-ээр үндэстнийг цочирдуулсны дараа Т-ара илүү шинэлэг дүр төрхтэйгээр буцаж ирсэн нь үнэхээр сэтгэл татам байлаа. Энэ дуу нь тэдний хамгийн алдартай дуунуудын нэг хэвээр байна. Hyomin-ийн рэп хэсгийг бүгд санаж байгаа биз дээ?

Кара – Lupin

Хэрэв T-ara өрсөлдөгчтэй байсан бол тэр нь Кара байх байсан. Хоёулаа ижил цагт эргэж ирж байв.

2NE1 – Go Away, Can’t Nobody, Clap Your Hands

Дуугаараа трифектад хүрч чадсан цорын ганц хамтлаг бол 2ne1 эдгээр бүх дуунууд нэг цомогт багтсан гэдгийг мэдэх үү? Тэдний цомгийн чанар маш сайн байсан тул хөгжмийн шоу болгонд нэг дуутай байсан. Тэд Music Bank дээр “Go Away” дуугаа, “Clap Your Hands”-ыг show music дээр Music Core болон Inkigayo дээр “Can’t Nobody” дуугаа дуулж байв. Энэ нь 2NE1 байсан учраас л боломжтой байсан.

4 минут -Huh

4Minute ч мөн адил 2010 оны хит эмэгтэй хамтлагуудын нэг байсан бөгөөд тэд “Huh” нэртэй хөгжилтэй, та.чаан.гуй дуугаар эргэн ирсэн юм. Үнэнийг хэлэхэд, энэ бол 4Minute-ийн хамгийн дутуу үнэлэгдсэн дуунуудын нэг боловч энэ нь сонсоход маш сайхан дуу болох нь дамжиггүй.

Secret-Magic, Madonna

2010 он бол “Magic” дуугаараа тэр даруй дээд зиндаанд хүрч чадсан Secret-ийн жил байлаа. Тэд зогссонгүй, оны сүүлийн хагаст “Мадонна”-тай эргэн ирсэн. Хэдийгээр “Мадонна” өмнөх дуутай төстэй сонсогдлоо гэж шүүмжлэлд өртөж байсан ч үнэхээр хөгжилтэй дуу байсан.

Rainbow-A

Хэрвээ хүмүүс Rainbow гэж хэлэх юм бол ихэвчлэн “А”-гийн бүжгийг санаж байдаг.

f(x) – Nu ABO

f(x) ч бас өөрийн гэсэн хөгжмийн хэв маягаараа онцлогоо харуулж байсан. Энэ дуу нь бидний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй дуу байсан ч хүмүүс ямар нэгэн байдлаар дууг даган дуулж байв. На на на на на на~

After School – Bang

Шинэ гишүүн Lizzy-г нэмснээр тэд хэрхэн tap dance сурч, эргэн ирэлтэндээ зориулж бүр бөмбөрийн тоглолт бэлдэж байжээ. Энэ дуу нь MMTG дээр гарсан учраас одоог хүртэл олонд таалагдаж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!