КPOP

Фенүүдийн сонголтоор 4-р үеийн хамгийн хөөрхөн эмэгтэй айдолууд

Aespa, Weeekly, STAYC,EVERGLOW гэх мэт 4-р үеийн хамтлагуудад маш олон хөөрхөн эмэгтэй шүтээнүүд байдаг тул аль нэгийг нь онцлон сонгох хэцүү байдаг ч саяхан Kpopmap дээр зориулж санал асуулга явуулжээ. Эдгээр санал асуулгад үндэслэсэн 4-р үеийн хамгийн үзэсгэлэнтэй 10н эмэгтэй шүтээнтэй танилцацгаая. Зарим нь таны саналтай нийлэхгүй байж болох тул зөвөөр ойлгохыг хүсье.

10.Jaehee (Weeekly)

2004 оны 3-р сарын 18-нд төрсөн Jaehee нь Weeekly-ийн дэд хоолой, дэд рэппер юм.

9.Нана (woo!ah!)

2001 оны 3-р сарын 9-нд төрсөн бөгөөд woo!ah! хамтлагийн ахлагч, гол бүжигчин, гол дуучин, гол реппер, нүүр царай юм.

8.Иса (STAYC)

2002 оны 1-р сарын 23-нд төрсөн Иса STAYC хамтлагийн гоцлол дуучин бөгөөд санал асуулгад 425 санал авчээ!

7.Seeun (STAYC)

2003 оны 7-р сарын 14-нд төрсөн бөгөөд STAYC хамтлагийн дэд хоолой юм.

6.Жихан (weeekly)

2004 оны 7-р сарын 12-нд төрсөн бөгөөд хамтлагийнхаа гол хоолой, нүүр царай бөгөөд санал асуулгаар 6т жагсжээ.

5.Yoon (STAYC)

2004 оны 4-р сарын 14-нд төрсөн Yoon нь STAYC хамтлагийн дэд хоолойн үүргийг гүйцэтгэдэг юм.

4.Sojin (Weeekly)

2001 оны 12-р сарын 12-нд төрсөн бөгөөд хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин, дэд хоолой, дэд рэппер, нүүр царай юм.

3.Карина (aespa)

2000 оны 4-р сарын 11-нд төрсөн Карина маань ахлагч, гол бүжигчин, гоцлол реппер, хамтлагийн төв бөгөөд энэ жагсаалтанд 3т оржээ.

2.winter (aespa)

2001 оны 1-р сарын 1-нд төрсөн бөгөөд хамтлагтаа гоцлол бүжигчин, гоцлол дуучин, aespa-ийн нүүр царайн үүргийг гүйцэтгэдэг.

1.Соодам (Secret Number)

1999 оны 11-р сарын 9-нд төрсөн бөгөөд хамтлагийн гол хоолой, гол бүжигчин, нүүр царайн үүргийг гүйцэтгэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
2
+1
2
+1
3
+1
5
+1
1
+1
11
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!