КPOP

BLACKPINK хамтлагийн гишүүдийн тансаг зэрэглэлийн цүнхнүүд

Эмэгтэй хүний хамгийн том,хамгийн чамин чимэг бол цүнх байх. Бид тэгвэл энэ удаа BLACKPINK хамтлагийн гишүүдийн хэрэглэдэг хамгийн чамин, өндөр зэрэглэлийн цүнхнүүдийг танилцуулж байна. Хэрвээ та ийм цүнх авахыг хүсч байгаа бол баян болох эсвэл сайн нөхөртэй болох гэсэн хоёр сонголт байна.

1.Saint Laurent брендийн Solferino Satchel

Rose-ийн зүүсэн байгаа энэхүү цүнх нь 2490н доллар буюу ойролцоогоор 6.9 сая орчим төгрөгийн цүнх юм. Хотын гудамжаар алхахад энэ цүнх таныг илүү гэрэлтүүлэх болно.

2.Louis Vuitton брендийн Alma BB

Солонгост “Rose’s LV bag” гэдгээрээ энэхүү цүнх алдартай аж. Үнэ нь 1200 доллар орчим бөгөөд ямар ч эмэгтэйд үнэхээр сайхан зохино.

3.Dior брендийн Vintage Handbag

Энэ цүнхний хэлбэр нь 2020,2021 оны тренд хэлбэр бөгөөд Jisoo өнгөлөг хувцсан дээр илүү гоё зохидогийг харуулжээ.

4.Dior брендийн Caro Bag

Энэ цүнх үнэхээр энгийн өнгө, энгийн хэлбэртэй. Үнэ нь 3800н доллараас эхлэх бөгөөд үнэхээр бариад эсвэл мөрөндөө зүүгээд явсан ч үнэхээр гоё харагдана.

5.Celine брендийн Triomphe Bag

Энэ удаа өхөөрдөм Lisa-ийн хэрэглэдэг цүнхтэй танилцацгаая. Энэхүү цүнх Saint Laurent Solferino-той их төстэй. Лисагийн хувьд улаан өнгийг сонгосон бөгөөд үнэ нь 2350н доллараас эхлэнэ.

6.Bvlgari брендийн Serpenti Forever

Гялалзсан мөнгөн эдлэл нь үзэмжийг дээшлүүлж, илүү гоёмсог харагдуулж байгаа юм.

7.Chanel-ийн Bucket Bag

4900 доллараас эхлэх үнэ нь таны хэтэвчийг гэмтээж магадгүй ч энэ нь гоёмсог тул та тайвширч болно. Bucket Bag бол найз нөхөдтэйгээ кофе уух эсвэл худалдааны төвөөр аялах гэх мэт аялалд явахад тохиромжтой цүнх юм.

8.Chanel-ийн Gabrielle үүргэвч

Ягаан өнгө нь интоорын цэцэг, түүний хувцаслалттай төгс зохицжээ. Сонгодог Gabrielle үүргэвчэнд хэрэгтэй бүх хэрэгслүүд чинь багтах болно. Үнэ нь 4700н доллараас эхлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
10
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!