КPOP

Produce 48 шоунаас хасагдсан ч энэ жил дебютээ хийсэн оролцогчид

Mnet-ийн шоу болох Produce 48-д оролцон IZ*ONE хамтлагт дебютээ хийж чадаагүй олон хүмүүс бий. Гэсэн ч тэр хасагдсан хүмүүс дундаас энэ жил шинээрээ дебютээ хийж чадахаар болсон хэдэн гишүүн байна. Тэдгээр хүмүүстэй танилцацгаая.

1.Kim Choyeon

8р анги дээр 50т эрэмблэгдэн хасагдаж байв. Харин энэ жил A Team Entertainment-ийн дор шинэ охидын хамтлаг bugAboo-д дебютээ хийхээр болжээ. Хамтлагтаа гол бүжигчин болон ахлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

2.Son Eunchae

Мөн 8р анги дээр хасагдаж байжээ. bugAboo хамтлагт гол реппер, гол бүжигчнээр дебютээ хийх аж.

3.Han Chowon

Produce 48-ийн 12р анги дээр 13т эрэмблэгдэн хасагджээ. Гэхдээ үнэндээ 6т байх ёстой байсан юм. Энэ жилийн 6р сарын 10нд Lightsum хамтлагт гол хоолойн үүрэгтэйгээр дебютээ хийсэн билээ.

4.Kim Nayoung

Энэ жил мөн Lightsum хамтлагт гол хоолой, гол бүжигчний үүрэгтэйгээр дебютээ хийсэн.

5.Lee Yujeong

Мөн энэ жил Lightsum хамтлагт дебютээ хийсэн юм. Тэрээр Produce 48-ийн 8-р ангид 51т жагсан хасагдсан.

6.Na Goeun

Энэ жил RWB-ийн PURPLE K!SS хамтлагт дебютээ хийсэн юм. Goeun хамтлагтаа гол хоолой, гол бүжигчний үүргийг гүйцэтгэдэг.

7.Park Jieun

Мөн PURPLE K!SS хамтлагт дебютээ хийсэн юм. Produce 48 дээр 5р ангид нь 80т жагсан хасагдаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!