КPOP

Солонгосын урлагийн салбарын “2021 оны хүчирхэг хүмүүс”

Өмнөд Солонгосын урлагийн 2021 оны Хүчирхэг Хүмүүсийн судалгаанд нийт 200 гаруй хүн саналаа өгсөн байна. Энэхүү санал өгсөн хүмүүст энгийн иргэд биш сэтүүлч, контент бүтээгч, продесорүүд гэх мэт хүмүүс санал өгчээ. Ингээд Хүчирхэг хүмүүсийн жагсаалтанд орсон жүжигчид, дуучидтай танилцацгаая. Мөн энэ жагсаалтанд багтаагүй ч энэ хүмүүсээс бага санал авсан хүмүүс гэвэл SEVENTEEN, Girls’ Generation Taeyeon, Song Joong Ki, Han So Hee гэх мэт байна.

10.Kim Seon Ho

Start-Up дээр дүр бүтээснээс хойших нэр хүнд өссөн нь Hometown Cha-Cha-Cha -ийн дүртэй холбоотой юм. Хэдийгээр одоо асуудалтай байгаа ч эерэгээ шийдэгдэх магадлал өндөр байна.

9.BLACKPINK

Энэ жагсаалтанд орсон цорын ганц охидын хамтлаг. Бүх гишүүд нь дэлхийн томоохон брендүүдтэй хамтарч ажилладагаас гадна, хамтлагийн дуунууд гишүүдийн соло үйл ажиллагаа зэрэг нь нийгэмд хангалттай нөлөөлж чаддаг.

8.IU

Жүжигчин, дуучин IU царай, гоёмсог хоолой гээд бүх зүйлээрээ алдартай. Мөн зөвхөн Солонгост гэлтгүй дэлхийн алдартан юм.

7.Jennie(BLACKPINK)

Мөн хамтлагаас гадна гишүүн Jennie энэхүү жагсаалтанд орчээ. 2021 он түүний хувьд сурталчилгааны жил гэхэд болно, тэрээр Calvin Klein-тэй хамтран ажиллаж байгаа.

6.Yoo Yuh Jung

Энэ жил Minari киноны Soon Ja-ийн дүрээр оскарын шагнал авсан бөгөөд хувийн төрлөөр оскар авсан Өмнөд Солонгосын анхны жүжигчин болсон юм.

5.Jung Ho Yeon

Модель, жүжигчин маань Squid Game дээрх дүрээрээ зүгээр л тэсрэлт хийсэн гэхэд болно. Маш богино хугацаанд түүний дагагчдын тоо эрс өссөн.

4.Lee Jung Jae

Мөн энэ жилийн хит драма Squid Game-ийн гол дүр бөгөөд энэ жилийн том гэсэн бүх наадмуудад нэр дэвшээд байна.

3.Lim Young Woong

Олон улсын фенүүд мэдэхгүй байж магадгүй ч Солонгостоо өсөж яваа дуучин аж.

2.Yoo Jae Suk

Бид түүнийг Running Man шоугаар нь илүү сайн мэднэ. Тэрээр энэ жил FNC Entertainment-ээс гаран Antenna-д нэгдсэн юм.

1.BTS

Энэ хамтлаг зөвхөн Солонгост гэлтгүй Дэлхийд ч нэр нөлөө бүхий гэдэгт итгэлтэй байна. Энэ жил гаргасан Butter дуу нь мөн олон рекорд эвдсэн бөгөөд сүүлд гэхэд Coldplay-тэй хамтарсан дуу гаргасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
30
+1
0
+1
2
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!