КPOP

Женниг 84н сая гаруй төгрөгийн үнэтэй сурталчилгааны самбар ашиглан болзоонд урижээ

K-Попын бүх фенүүдийн мөрөөдөл бол өөрийн шүтээнтэйгээ уулзах юм. Биастайгаа уулзана гэдэг бол зүүний үзүүр дээр будаа тогтохтой ижил зүйл гэхэд хилсдэхгүй. Тэгвэл саяхан BLACKPINK хамтлагийн гишүүнтэй уулзахын тулд нэгэн сонирхолтой арга хэрэглэжээ.

Rappler-ийн мэдээллээр бол Christian Albert Gaza(Xian Gaza) BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-тэй уулзахын тулд шинэ алхам хийжээ. Мэдээллээр бол Женнитэй оройн хоол идэхийн тулд 29,614н долларын үнэтэй сурталчилгааны самбар дээр байрлуулжээ.

Мөн тэрээр сошиал орчинд өөрийн хаягаараа “Kim Jennie Ruby Jane , чи бол миний хамгийн хайртай краш. Өөртэй чинь цуг оройн хоол идэх боломж олгож намайг хамгийн аз жаргалтай эр хүн болгож өгөөч?” гэжээ. Gaza сурталчилгааны самбарыг YG Entertainment-ээс хэдхэн километрийн зайд орших Өмнөд Солонгос, Сөүл, Ёнсан-Гү, Ноксапён-Даеро 11-Гил, 62 хаягт түрээсэлсэн гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Твиттер дээр фенүүд нь Шиан Газагийн сурталчилгааны самбарыг тийм ч эерэгээр хүлээж авсангүй. Фенүүд нь сошиал медиа дээр #Prot.ectJennie болон #LeaveJennieAlone гэсэн хаштагууд ашигласнаар тренд болж эхлээд байна.

Женниг хамгаалахын төлөө шуугиан дэгдэж байх хооронд Xian Gaza өмнө нь өөр нэгэн алдартан эмэгтэйтэй уулзахын тулд яг ийм зүйл хийж байжээ. 2017 онд тэрээр өмнө нь Филиппин улсын жүжигчин Эрих Гонзалестэй цуг кофе уухын тулд сурталчилгааны самбар ашиглаж байсан ч жүжигчин татгалзаж байжээ.

Женниг хамгаа.лахыг хүссэн шүтэн бишрэгчид нь шуугиан дэгдээж байхад YG Entertainment одоо болтол асуудалд анхаарал хандуулаагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
9
+1
1
+1
1
+1
19
+1
1
+1
2
+1
9
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!