K- Драма

Салбарын мэргэжилтнүүдийн саналаар 2021 оны хамгийн муу 5н К-Драма

2021 он дуусах дөхөж байгаа тул энэ жилийг дүгнэж эхлэх цаг болжээ. Мэдээжийн хэрэг, ө.вч.ни.й улмаас олон драманы зураг авалт өртөж, янз бүрийн хязгаарлалттай тулгарсан. Үүнийг харгалзан салбарын 200 гаруй хүн цугларч, 2021 оны хамгийн муу К-Драмыг тодруулахын тулд саналаа өгсөн байна. Энэ жилийн муу драмануудтай танилцацгаая. Эдгээр саналууд нь үзэгчдийн үнэлгээгээр өгөөгүй, харин жүжиглэлт, зураглаач, зураг авалт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэнийг анхаарна уу. өрнөл, зохиол гэх мэт.

6.“Sisyphus:The Myth”

200 саналаас 7-г нь энэхүү драма авсан. Зохиолын ярвигтай байдал нь Өмнөд Солонгост шүүмжлэлтэй тулгарсан тул ихэнх хүмүүс зохиол нь сул болсон гэж үздэг байна.Хүмүүс хэт их бодох дургүй байсан байх.

5.”Young Lady and Gentleman” Tie

Энэхүү драма 200 саналаас 7н хүний саналыг авчээ.

4.”Love (ft. Marriage and Divorce)”

Энэ нь 200 саналаас 10 хүний санал авсан байна. Хоёрдахь анги нь рейтингээрээ өсөж, улсын хэмжээнд 16.582%-ийн үнэлгээ авч, Солонгосын кабелийн телевизийн хамгийн өндөр үнэлгээтэй 8-р К-Драм болсон нь гайхмаар байлаа. Гэвч өрнөл, дүрийн хувьд хуучирсан гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Ялангуяа эмэгтэйчүүдийг гэрлэлтийн сул тал гэж харуулсан хэмээн олон хүн шүүмжилсэн байна.

3.“Lost”

200 хүний саналаас 17-г нь авч, 2021 оны хамгийн муу К-Драмаар 3-р байранд орчээ. Энэхүү драма нь ерөнхийдөө гунигтай мэдрэмж төрүүлж, өндөрлөг төгсгөлтэй байсан тул үзэгчид эвгүй сэтгэгдэл төрүүлсэн гэж шүүмжилсэн.

2.“Penthouse: War In Life”

200 саналаас 43-ыг нь авсан нь 2021 оны хамгийн муу 2-р К-Драм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Франчайз нь 3 улирал үргэлжилсэн бөгөөд эхний болон хоёр дахь улирал нь хамгийн их үзэгчтэй байсан. Гэсэн хэдий ч олон үзэгчид үйл явдлын өрнөл сунжрах тусам утга нь улам бүр алдагдаж, олон дүрүүд дараа нь амилсан нь утгагүй гэж үзжээ. Админ нь гэхдээ энэ жагсаалтанд яагаад Пентхаус орсныг ойлгохгүй л байна.

1.“Joseon Exorcist”

Түүхийг гуйвуулсан .хэрг.ээ.р олон хүний шүүмжлэлд өртсөний улмаас драмыг тал талаас нь цуцалсан юм. 75 санал авснаар 2021 оны хамгийн муу К-Драмаар тодорчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
1
+1
0
+1
10
+1
11
+1
3
+1
9
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!