КPOP

Өөр гишүүнтэй дебютээ хийх гэж байсан К-Поп хамтлагууд

Ихэнх К-Поп хамтлагууд гишүүдээ эртнээс бэлдэн дебют хийлгэдэг. Харин зарим дадлажигч нар нь компаниа орхидог бол нөгөө хэсэг нь өөр хамтлагт дебютээ хийдэг юм. Бид энэ удаа өөр гишүүнтэй байж болох байсан 6н хамтлагийг танилцуулж байна.

1.BIGBANG

Хамтлаг дебютээ хийхээс өмнөхөн YG entertainment 6н гишүүнтэй байлгахаар төлөвлөж байжээ. 6дах гишүүн нь BEAST Hyunseung байсан бөгөөд бусад гишүүний хамтаар олон жил бэлтгэгдэж байв. Харамсалтай нь дебют хийхээс өмнөхөн Hyunseung хасагддаг юм. Yang Hyun Sik BigBang хамтлагийн баримтат кинон дээр хэлэхдээ түүний нүүрний хувирлыг хангалттай хөгжөөгүй гэжээ.

Hyunseung дараа нь Cube entertainment-д орон BEAST хамтлагт дебютээ хийжээ. Хэдийгээр BigBang хамтлаг 5н гишүүнтэй үргэлжэлсэн ч тэд хоорондоо сайн харилцаатай хэвээр байгаа аж.

2.BLACKPINK

Мөн BLACKPINK хамтлаг 5н гишүүнтэй байхаар төлөвлөгдөж байжээ. 5дах гишүүн нь Miyeon байх ёстой байв. Харамсалтай нь Miyeon YG-аас гарсан юм. Шалтгаан нь тодорхойгүй ч түүнийг Mix & Match-ийн оролцогч jung jinhyung-тэй болзосны улмаас гарсан хэмээн үздэг юм.

Miyeon хэсэг завсарласны дараа Cube Entertainment-ээс санал хүлээн авсан бөгөөд (G)I-DLE хамтлагт дебют хийн, BLACKPINK мөн 4н гишүүнтэй дебютээ хийжээ. Miyeon дебют хийсний дараа BLACKPINK хамтлагийн гишүүд бүгд баяр хүргэн зурвас бичиж байв.

3.iKON

IKOM 7н гишүүнтэйгээр дебютээ хийсэн ч үнэндээ 9н гишүүн байх боломжтой байжээ. Mix & Match шоуны дараа 9н дадлагжигч байсан бөгөөд үлдсэн 2 дадлагжигч нь PENTAGON хамтлагийн Hongseok болон Jung Jinhyung байв. Jung Jinhyung YG-ийн дадлагжигч байсан Miyeon-той болзосны улмаас хасагдсан гэж үздэг.

Шоуны төгсгөлд Hongseok хасагдан Cube Entertainment-д нэгдэн PENTAGON хамтлагийн гишүүнээр дебютээ хийдэг юм. IKON-д байсан цаг үеээ дурсахдаа үнэхээр сайхан цаг үе байсан хэмээн дурсжээ.

4.EXO

PENTAGON хамтлагийн гишүүн Jinhoөмнө нь SM-ийн дадлагжигч байжээ. Тэрээр SM Entertainment-ийн дууны тэмцээнд түрүүлсний дараа агентлагт нэгдэж байв. Мөн NCT Johnny EXO-ийн 13 дах гишүүн болж магадгүй байжээ. Johnny 2008 онд SM-д нэгдсэн бөгөөд EXO хамтлагийн ихэнх гишүүдтэй дотно харилцаатай байсан аж.

Jinho мөн EXO хамтлагийн гишүүн байж болох байсан ч тодорхой шалтгаануудын улмаас дебютээ хийлгүй агентлагаа орхин Cube Entertainment-д нэгдэн PENTAGON хамтлагийн гишүүн болжээ.

5.2NE1

SPICA хамтлагийн гишүүн болохоосоо өмнө Bohyung YG entertainment-д дадлагжигч байсан юм. Тэрээр 2NE1 хамтлагийн нэг хэсэг болон 2 жилийн турш цуг бэлтгэл хийсэн бөгөөд Yang Hyun Sik 4н гишүүнтэй байлгахаар шийдсэн үеэс 2ne1 хамтлагт багтаж чадаагүй юм. Гэсэн ч өөр хамтлагт дебютээ хийж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
0
+1
0
+1
4
+1
2
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!