K- Драма

Салбарын мэргэжилтнүүдийн саналаар 2021 оны шилдэг хосууд

Joy News 24 энэ оны шилдэг хосуудыг тодруулжээ. Энэхүү шилдэг хосуудыг тогтоосон хүмүүс нь агентлагийн ажилтан, сэтгүүлч, продюсер зэрэг мэргэжлийн хүмүүс аж. Хүмүүсийн хардагаас өөр зүйлийг эдгээр хүмүүс харсан хэмээн тайларласан бөгөөд мэдээж мэргэжлээрээ мэргэшсэн хүмүүс энгийн хүмүүсээс илүү байлгүй яахав. Ингээд 2021 оны 7н хостой танилцацгаая.

7.”Penthouse-3″-Um Ki Joon & Kim So Yeon

Um Ki Joon, Joo Dan tae-ийн дүрд Kim So Yeon, Cheon Seo Jin-ийн дүрд тоглосон юм. Хэдийгээр хоорондоо мөнгөний улмаас гэрэлдэг ч хосуудын жагсаалтанд багтжээ.

6.”Beyond Evil”-Shin Ha Kyun & Yeo Jin Goo

Энэ 2 маань хосууд биш ч гэсэн хамтрал нь үнэхээр гайхалтай хэмээн үзжээ.

5.”Youth Of May”-Lee Do Hyun & Go Min Si

Энэ драмыг үзээгүй хүмүүс үзсэн нь дээр байх. 1980 оны үеийн байдал, хоорондын харицлаа гээд үнэхээр гоё мэдрэмжийг танд төрүүлэх болно. 5р байранд энэ 2 хос маань оржээ.

4.”Ho.spital Playlist 2″- Kim Dae Myung & Ahn Eun Jin

Энэхүү драма нь анагаахын сургуульд элсэн орсон цагаасаа хойш бие, биенийхээ сайн найзууд болсон амжилттай 5н авъяаслаг эмчийн тухай гардаг юм.

3.”Hosp.ital Playlist 2″-Jo Jung Suk & Jeon Mi Do”

Jo Jung Suk, Lee lk Jun-ийн дүрд тоглосон бөгөөд энэхүү дүр нь өрх толгойлсон эмнэлгийн м.э.с заслын эмч харин эмэгтэй нь эелдэг эмнэлгийн ажилтнууд дундаа алдартай эмчийн дүрд тоглосон юм.

2.”Vincenzo”-Song Joong Ki & Jeon Yeo Bin

Song Joong Ki оппагийн удаан хугацааны дараа тоглосон энэхүү драманы хосын дүр салбарын мэргэжилтнүүдийн дунд ихээхэн үнэлэгджээ.

1.”Hometown Cha-Cha-Cha”- Kim Seon Ho & Shin Min Ah

Ер нь бол энэ жилийн төгсгөлд албан ёсны шилдэг хосын шагнал авах магадлал хамгийн өндөр байсан юм. Гэсэн хэдий ч Kim Seon Ho өөр нэг маргаанд хутгалдаснаар магадлал харьцангуй буураад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
8
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!