КPOP

Өмсөх хувцасаа зөв сонгох хэрэгтэй гэдгийг батлах зурагнууд

Бор, цагаан ямар ч харагддаг байсан бай тохирох хувцасаа өмсөхгүй байвал үнэхээр ямар ч хүн байсан бай эвгүй харагдах болно гэдгийг батлах зурагнуудыг хүргэж байна. Эдгээр айдолуудын стилист яг тухайн үедээ юу бодож байсныг мэдэхгүй байна.

NCT

Энэ үед NCT-ийн стилист яг юу бодож энэ хувцасыг өмсүүлснийг үнэхээр мэдэхгүй байна. Дүү нар өөрсдөө хувцасаа сонгоод өмссөн юм шиг л харагдаж байна.

Red Velvet

“Dumb Dumb”-ийн үеэр жинсэн өмдний шинэ хувьсгалыг өмсжээ. Гэхдээ үнэхээр энэ шорт ч биш өмд ч биш энэ зүйл тийм ч сайхан харагдахгүй байна. Бүгд царайлаг тул царай болон дээгүүрээ өмссөн байгаа подволк аварчээ.

SHINee

Малгай нь арай л бишээ ямар halloween-ий баярт явж байгаа биш дээ.

Taemin(SHINee)

Энэ стилист нь яг юу бодосныг үнэхээр мэдэхгүй байна. crop top-ийн өөр нэгэн хувилбарыг өмссөн ч фенүүд тийм ч таатай хүлээж аваагүй юм.

Yugyeom(GOT7)

Гэртээ уйдаад хайчилмаар санагдаад хайчилсан байх.

B1A4

SHINee-ий ижил энэ хамтлаг эхэн үедээ загварын тал дээр асуудалтай байв.

2NE1

Энэ үед илүү тод хувцасыг сонгодог байжээ. Тухайн үедээ гайгүй харагддаг байсан байж магадгүй л юм.

Girl’s Generation

Яахав энэ ягаан өнгийн хувцаснууд тийм ч муу харагдахгүй байна, гэхдээ яг л хуучны барби шиг харагдаж байна.

Heechul(Super Junior)

Гэрийнхээ хувцастай онгоцны буудал дээр явмаар байсан ч юм бил үү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
0
+1
0
+1
9
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!