КPOP

2021 оны MAMA дээр нэр дэвшиж чадаагүй шилдэг уран бүтээлчид

Хэдхэн хоногийн өмнө Mnet Asian Music Awards(MAMA) төрөл тус бүр дээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг зарласан билээ. Гэвч зарим фенүүд зарим уран бүтээлчдийг нэр дэвшээгүйд ихээхэн дургүй байгаагаа илэрхийлжээ. Энэ жил нэр дэвших ёстой байсан ч нэр дэвшээгүй уран бүтээлчидтэй танилцацгаая.

1.Taemin

K-Попын томоохон айдолуудын нэг Taemin энэ жил ч гэсэн муугүй байсан юм. Энэ жил тэрээр Advice хэмээх соло цомгоороо фенүүдээ гайхшруулсан билээ. Харамсалтай нь энэ жил MAMA дээр нэр дэвшсэнгүй.

2.ATEEZ

Ямар ч төрөл дээр нэр дэвшээгүй бөгөөд ATINY нар сэтгэлээр унасан нь ойлгомжтой.

3.THE BOYZ

ATEEZ-ийн ижил нэр дэвшээгүй бөгөөд хэрвээ тэд ямар нэгэн төрөлд нэр дэвшсэн бол шилдэг эрэгтэй бүжгийн үзүүлбэр дээр нэр дэвших байсан байх.

4.Chungha

Энэ жил гаргасан “Bicycle” дуу нь үнэхээр хит болсон. Энэ жил түүний хувьд олон үйл ажиллагаанд оролцон үнэхээр их завгүй байсан ч MAMA дээр нэр дэвшээгүй юм.

5.Kai

Өнгөрсөн жил “Mmmh” хэмээх соло дебютээ хийсэн бөгөөд энэ жил шилдэг бүжгийн үзүүлбэрийн төрөлд нэр дэвшээгүй нь үнэхээр харамсалтай.

6.MAMAMOO

Хүчирхэг хоолойтой охид энэ жил ямар ч төрөлд нэр дэвшээгүй юм. Нитизенчүүд ихээхэн дургүй байгаагаа илэрхийлсээр байна. Энэ жилл тэд Where are we now хэмээх дуугаараа эргэн ирэлт хийсэн ч энэ нь хангалтгүй байсан бололтой.

7.Sunmi

Түүний Tail дуу ямар ч төрөлд нэр дэвшээгүй бөгөөд хүмүүс “хулгайлагдсан” хэмээн үзэж байгаагаа хэлсээр байгаа юм. Гайхалтай бүжгийн дэглэлттэй байсан ч MAMA дээр хангалтгүй бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
5
+1
2
+1
5
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!